Деннис Родман Хойд Солонгост дахин зочиллоо
Үндэсний сагсан бөмбөгийн тоглогч асан Деннис Родман Хойд Солонгост гурав дахь удаагаа албан ёсны айлчлалаа өнөөдрөөс эхлүүллээ. Хойд Солонгост хэдхэн хоногийн өмнө удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сон Тэкийгээ цаазаар авахуулж, Пхеньян хотод харуул хамгаалалт, хяналт шалгалт их байгаа ч Родманд асуудал болохгүй байгаа бололтой. Тэрбээр Ким Чен Унтай маргааш уулзахаар болжээ.
Энэхүү айлчлалыг зохион байгуулж байгаа Рори Скотт “Мэдээж, Хойд Солонгост сүүлийн хэдэн хоногт нөхцөл байдал муу байгаа ч гэсэн Деннис Родманы хувьд аюулгүй гэж бодож байна. Тэр маш сайн залуу гэдгийг Ким Чен Ун мэдэж байгаа нь түүнд ямар ч асуудалгүй” гэж ярьжээ. Родман хэд хоног Солонгост байх нь тодорхойгүй байгаа юм. Түүний төлөвлөгөөнд дурьдсанаар Хойд Солонгосын сагсан бөмбөгийн багийнхантай үзүүлэх тоглолт хийх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ