
Өчигдөр Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сугалаа Укрианы нийслэл Киев хотноо боллоо.
Ирэх жил Укриан, Киев улсад зохиогдох энэхүү Евро-2012 тэмцээний оноолт спортын тэр дундаа хөлбөмбөгийн хорхойтнуудын сонирхлыг зүй ёсоор татаж байна.
Тэр ёсоор сугалаа үнэхээр сонирхолтой болсон. А хэсэгт зохион байгуулагч орон болох Польш улс Грек, ОХУ, Чехтэй хамт тун хөнгөхөн хэсэг үүсгэлээ.
Энэ хэсэг бусдыгаа бодвол хамгийн сул боловч аль ч улсын шигшээ энэ хэсгээс гарч ирэх боломжтой нь сонирхолтой.
Харин B хэсгийг энэ тэмцээний үхлийн хэсэг хэмээн зүй ёсоор нэрлэж байна. Герман, Голланд, Португалийн шигшээ баг дээр Дани нэмэгдсэн нь үнэхээр гал бутарсан тоглолтуудыг өөрийн эрхгүй таны нүдэнд харагдуулж байгаа биз.
Өнгөрсөн дэлхийн аваргын дэд шигшээ болсон Голландчууд хүчирхэг байгаа. Гэхдээ саяхан нэг тоглолт дээр Германы машинд машиндуулж харагдана лээ. Криштиан Рональдугаар толгойлуулсан Португаличууд ч яггүй өрсөлдөгчид. Данийн тухайд энэ хэсгээс бөмбөг бөөрөнхий гээд ч гарахгүй нь тодорхой.
Эхэнд нэрлэсэн Герман, Голланд, Португалийн аль азтай одтой байсан нь энэ хэсгээс шалгарна.
Харин C хэсэгт одоогоор дэлхийн хамгийн өндөр чансаатай шигшээ баг болох тив, дэлхийн аварга Испанийн шигшээ оржээ. Халуун цуст испаничуудтай хамт нэг хэсэгт Итали, Ирланд, Хорватчууд оржээ.
D хэсэгт зохион байгуулагч орон болох Укриан, Англи, Франц, Швед багтсан нь бас л сонирхолтой харагдаж байна.
Ширүүхэн ч өрсөлдөөн болох нь дамжиггүй. Домогт хөлбөмбөгчин Зинедин Зидан, Марко ван Бастен нарын сугалсан сугалаа гайхалтай болжээ. Одоо аль хэсгээс ямар баг гарах талаар хөлбөмбөгийн хорхойтнууд хэдийнэ таамаглал дэвшүүлээд эхэлжээ. Та ч гэсэн таамаглаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ