Ам.долларын ханш цаашид буурна гэв
Нэг хэсэг эрчээ авч, 1752 төгрөгт хүрсэн ам.долларын ханш 12 дугаар сар гарснаас хойш буурч эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар найман шарга зах дээр ам.долларыг 1638-1640 төгрөгийн хооронд худалдан авч, 1640-1644 төгрөгөөр худалдаалж байна. Ийнхүү ам.доллар буурсан шалтгааныг хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарлаж буй. Тухайлбал, жил бүрийн өдийд ам.долларын ханш зах зээлийн замаараа буудаг. Мөн “Самурай” бондыг амжилттай арилжаалсан болон Монголын зарим томоохон банк гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт татсантай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байна.
6
Бид ам.долларын ханш цаашдаа хэрхэх талаар зарим эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.
7
Ө.Ганзориг: Доллар өсөх эсэх нь Оюутолгойн гэрээтэй холбоотой
/”Мандал” даатгалын ерөнхийлөгч/
-Сарын эцсийн санхүүгийн тайлан бланстай холбоотойгоор ам.долларын ханш жамаараа буурч байна. Мөн “Самурай” бонд амжилттай арилжсан нь үүнд нөлөөлж байгаа. Цаашдаа богино хугацаандаа ам.долларын ханш буурна. Харин урт хугацаандаа эргээд өсөх эсэх нь Оюутолгойн гэрээтэй холбоотой.
7
6
Д.Ганбаяр: Ам.долларын хадгаламжийн дансыг үгүй болгох хэрэгтэй
/Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний төвийн захирал/
-Ам.долларын ханш 1750 гээд хамгийн дээд хязгаартай тулаад эргээд буурлаа. Энэ нь валютын хадгаламжийн тогтолцоотой холбоотой. Тодруулбал, манай улсын нийт хадгаламжийн 3 хувийг валютын хадгаламж эзэлдэг. Энэ нь долларын эдийн засаг дахь эргэлтийн 90 гаруй хувийг эзэлдэг. Иймээс ам.долларын ханш өсөхөөр байвал энэ төрлийн хадгаламж эзэмшигчид дансандаа ам.доллар түгжчихдэг. Харин буурлаа гэвэл худалддаг. Иймээс манай Компанийн засаглалын үндэсний төвөөс ам.долларын хадгаламжийн дансыг болиулах талаар ярьж байгаа. Ер нь ам.долларын ханш цаашдаа буурах болно.
7
Уг нь бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах асуудал нь Монголбанкны бодлоготой холбоотой. Гэтэл төв банк энэ ажлыг хийж чадахгүй байна. Тайвань гэхэд 20 жилийн турш үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтвортой байлгаж чадсан байна. Гэтэл манай улс ихэнхи зүйлсээ гаднаас авдаг байж төгрөгийн ханшаа тогтвортой байлгах нь хамгийн чухал асуудал юм. Яагаад гэвэл ам.долларын 70 хувь нь экспорт, гадаад хөрөнгө оруулалттай холбоотой бол 30 хувийг нь өөрсдөө удирдаж, зохион байгуулах боломжтой байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос 12 дугаар сараас эхлэн далд эдийн засгийг ил болгох зорилгоор валют арилжааны цэгүүдийг валют солихоор ирсэн хүмүүсийг бүртгэлжүүлэх үүргийг өгөөд байгаа. Ингэснээр валют солиулж буй иргэдийн мэдээллийн баазыг бий болгох юм.
7
Н.Батнасан: Цаашдаа ам.долларын ханш буурах л болов уу
/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор/
-Улирлын нөлөөлөлтэй холбоотойгоор буурч байна. Мөн нэг хэсэг ам.доллар өссөнөөс эрэлт нь буурсан тул эргээд буурч байгаа. Цаашдаа Оюутолгой экспортоо нэмнэ гэж байна. Энэ мэт шалтгаантай холбоотойгоор ам.долларын ханш буурах л болов уу гэж харж байна.
7
6
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ