Нийтээрээ эрсдлээс сэргийлэхийг уриаллаа

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аяныг энэ сарын 16-31, ирэх оны нэгдүгээр сарын 13-31-ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү аян нь Цагаан сар, Шинэ жилийн баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнснээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар, зөвлөмж өгөх зорилготой юм байна.

Аяны хүрээнд хэрэглэгчийн гар дээр хүнсний бүтээгдэхүүнийг хүргэдэг худалдаа үйлчилгээний газруудад хяналтыг түлхүү тавьж хоол хүнсний гаралтай өвчлөл, халдвар, хордлого гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

Үйлчлүүлэгчид чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хоол, хүнсээр үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд харъяа нутаг дэвсгэрийнхээ МХГ, МХХ-т даруй хандан зөрчлийг таслан зогсоолгох хэрэгтэй. Ингэхдээ МХЕГ, аймаг, нийслэлийн МХГ-дээр гарч буй хариуцлагатай жижүүр буюу шуурхай мэдээллийн утсанд мэдээлэх ёстой аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ххххх:
жижиг сачиг муудсан хөгцөрсөн талх боорцог гурилыг тасалж хаячаад л хэрэглэчдийнш д. тэр талаар хэл яриа гаргавал хэрүүл болно биз. тэгээд ч таг чиг л болоод өнгөрдөг шүү дээ. баяр далимдуулж ажил хийсэн нэр зүүж, шагнал горидсон голио мхг-хан
2013-12-20