Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
Баруун болон зүүн аймгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун болон зүүн хэсгээр салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Дархадын хотгор болон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 23-28 хэм, Алтайн өвөр говиор 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ