Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт Монгол дахь Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал ямар байгаа талаар МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОУ-ын Улаан загалмай холбооны бүсийн хуулийн зөвлөх Ричард Десгогне, ОУ -ын Улаан загалмайн Монгол дахь суурин төлөөлөгч Тор даниелсон нар мэдээлэл хийнэ.
5
Төрийн ордны Г танхимд
11:00 цагт 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан 4 ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдэд ажилласан жилээ нөхөн тооцуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал болно.
6
ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн Б танхимд
09.00 – 13.00 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломж” сэдэвт чуулган болно.
7
ШӨХТГазарт
11:00 цагт ШӨХТГ-ын Зар сурталчилгааны хэлтсээс өөрсдийнхөө үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнээ №1 гэж зарлагсад болон бидний хэрэглэж байгаа усыг бохир хэмээн сурталчлан бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа компанийн асуудлаар ярина.
7
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хууль бусаар томилогдсон Ч.Энхбаяр даргатай холбоотой мэдээлэл хийнэ.
7
Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотод улсын зэрэглэл тогтоолгохыг дэмжих тухай, Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөл байгуулах тухай, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
7
МИК-ийн байранд
11:00 цагт МИК, Арилжааны банкуудтай гэрээнд гарын үсэг зурна
7
MN мэдээллийн төвд
12.00 цагт БНХАУ-ын ЭСЯ, ШУАийн Олон улс судлалын хүрээлэн хамтран “БНХАУ дахь шинэтгэл, нээлттэй бодлогын гүнзгийрэлт, Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэх шинэ боломж” сэдвээр мэдээлэл хийнэ.
12.30 цагт Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс өлсгөлөн зарлах талаараа мэдээлэл хийнэ.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ