Ерөнхий сайд мэдээллийг сонсоно
УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авсан. Тиймээс өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал хойшлогдож, зөвхөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ онд хөдөлмөр эрхлэлт ямар явцтай байсан талаар мэдээлэл хийх юм байна. Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараагаар зөвхө сөрөг хүчнийхэн асуулт тавьж, хариулт авна. Учир нь дэгийн хуулиндаа ийн заасан байдаг байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ