Америк төсвөө баталлаа

img

АНУ-ын Конгрессийн дээд танхим хоёр жилийн хугацааны төсвийн төслийг баталлаа хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг 64 сенатч дэмжиж, 36 нь эсэргүүцснээр батлагдаж Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсанаар баталгаажсан байна. Конгрессийн гишүүд төсвийн алдагдалыг 23 тэрбум ам.доллароор хорогдуулах бололцоотой болжээ. Түүнчлэн төсвийн зарим зүйл ангийн зарлагыг багасгах төдийгүй улсын сан түүний дотор холбооны албан хаагчдын тэтгэврийн фонд, нисэх онгоцны тээвэрлэлтийг хангах салбарын хураамжийг нэмэгдүүлэхээр тусгагдсан байна.

Нисэх онгоцны тээвэрлэлтийн хураамжийг нэмэгдүүлэх нь АНУ-д нисэх онгоцны билетийн үнийг өсгөх бөгөөд ирэх 10 жилийн дотор төсөвт 85 тэрбум ам.доллар нэмэгдэхээр болсон хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.

Ардчилсан намын Патт Мюррэй, БНН-ын Паул Рэйн тэргүүтэй Конгрессийн гишүүд 2014 онд төсвийн алдагдлыг 20-23 тэрбум ам.доллароор бууруулах төсвийн төлөвлөгөөг танилцуулсан юм. Обама төсвийн таналт эдийн засагт чөдөр болж байгаа ч хоёр намын төлөөлөл төсвийн асуудлаар тохиролцоонд хүрсэн нь нааштай алхам боллоо гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ