Хүүхдийн төв сувилалын бяцхан дүү нарт Санта өвөө шинэ жилийн бэлэг бэлэглэлээ
Хүүхдийн төв сувилалын бяцхан багачуулд аз жаргал бэлэглэхээр М-Си-Эс Кока-Кола компнийн хамт олон Өвлийн өвөөг дагуулсаар зочилж шинэ жилийн бэлэгээ хүргэж өгөн нэг өдрийг инээд хөөр болон өнгөрүүллээ.
6
Одоогоос дөчөөд жилийн өмнө “Нялхасын клиник сувилал” нэрээр байгуулагдаж байсан энэхүү төвд өнөөдрийн байдлаар хагас болон бүтэн өнчин, асаргаа сувилгаа нэн шаардлагатай 0-13 насны 100 гаруй хүүхэд бойжиж байдаг юм байна. Бяцхан жаалууд өвлийн өвгөнийг харан баясан тоглож байсан нь бид бүгдэд ч мөн мишээл бэлэглэлээ. Цаашид ч Кока-Колагийн ах эгч нар нь баяр бүрээр дүү нар дээрээ эргэн очиж байхаар тохирлоо.
5
Эерэгээр амьдарцгаая уриан доор М-Си-Эс Кока-Кола компанийн залуус нийгэмдээ сайн сайхан үйлсийг бүтээн аз жаргалыг түгээсээр байна.
“Энэ дэлхийн хүүхэд бүр элэг бүтэн, эцэг эхийн хайранд бөмбөрч өсөх болтугай.”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ