Хурууны хээгээр бүртгэх системийг ашиглахаа түр хойшлуулжээ

img

 

Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чуулганы нэгдсэн хуралдааны танхимд оруулж, санал хураалтын систем хэрхэн ажиллаж байгаатай өчигдөр танилцуулсан.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн ажилтнууд гишүүдийн санал хураалтын  yes, no болон үг хэлэх товчлууруудыг ажиллуулан хэрхэн саадгүй ажиллаж байгааг харуулсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид гишүүдийн санал хураалтын төхөөрөмжүүд 100 хувь саадгүй ажиллаж байгаатай танилцаж, мөн гишүүдийн санал хураалтын товчлууруудыг шалгаж үзсэн юм

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж гаргах хүртэл гишүүдийг хурууны хээгээр бүртгэх системийг ашиглахаа түр зогсоож, хуучин системээрээ явахаар шийдвэрлэсэн” гэдгийг мэдэгдлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huruunii heegee nuugaad sandraad ,barigdchih shahav bololtoi
2013-12-20
хужаагийн:
хужаагийн хуучин хоцрогдсон төмөр шахах сайхан завшаан хойшлогдож дээ харамсал илэрхийлье
2013-12-20
mungunii garlaga:
ulsiin mungiig uneheer us shig tsatsah yum aa. shireen deer neg knop, shireen deer neg knop hiihed l boloh zuil. shireen door baigaa knop ni nuguu knoptoigoo tsuvaa holbootoi, untraalga tudii zuil baihad l bolno. 2 garaaraa 2 knop zereg darj baij sanalaa ugnu. guitsee.
2013-12-20
ёо ёо:
аа хүүр чинь амжиж хороо хутгахаа бодож дээ
2013-12-20