Дэвид Бэкхам ном гаргажээ

img

Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхам өчигдөр Лондон хотноо бүх насныханд зориулсан намтар номынхоо нээлтийг хийжээ. Тэрбээр эхнэр Викториа Бэкхамын санал болгосны дагуу ном гаргахаар болсон гэнэ. Тус номын нэр “Зүгээр л Дэвид Бэкхам” юм байна.

Хөлбөмбөгч Бэкхам номынхоо талаар “Миний ном өөр байхыг амлаж байна. Нэг үгээр хэлэхэд, хоолны ширээний лаа шиг гэх юм уу даа.  Энэ номондоо өөрийгөө бусдаас илүү тансаг хангалуун амьдарсанаа биш, бусдаас илүү хөдөлмөрлөснөө л бичихийг оролдлоо. Тиймээ уншигч та миний номыг нээж үзээд л 20 насны минь талаар эхэлж унших болно. 20 нас минь бол миний амьдралын хамгийн чухал үе гэж би боддог. 20 насандаа би анхныхаа хайртайгаа учирч, амьдралд хэзээ ч арилшгүй толбо болон үлдсэн “Manchester United” багтаа анхныхаа карьерээ эхлүүлж байснаа бичсэн. Би дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болсноо ухамсарлаж байгаа учир миний замналаар олон залуус яваасай гэж хүсч байна” гэжээ.

Алдарт хөлбөмбөгчний намтрын “Зүгээр л Дэвид Бэкхам” ном нь 100 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн дэлхийн 19 оронд худалдаалагдах аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амраа:
загвар өмсөгч...
2013-12-20