“Аполло” театрын тааз нуржээ
Лондонгийн Шафтсберри өргөн чөлөөнд орших “Аполло” театрт тоглолт болж байх үеэр таазны зарим хэсэг нь гэнэт нурсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү ослын улмаас 58 хүн гэмтэж бэртсэний долоогийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. “Аполло” театрт “The Curious Incident Of The Dog” нэртэй нохойн үзүүлбэрийн тоглолт болж байх үеэр тааз нурсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Гэрчүүдийн яриагаар оройн 20:15 минутад театрт цуурах чимээ гарч, удалгүй таазны зарим хэсэг нь нуржээ. Тухайн үед “Аполло” театрт 720 орчим хүн үзүүлбэр үзэж байсан хэмээн театрын ерөнхий зохион байгуулагч Паул Рикит ярьжээ.
Лондон хотын аврах албаны зүгээс хохирогчдыг нурангиас гаргаж, эмнэлэгт хүргэхэд найман гал унтраах автомашин, 50 гаруй гал сөнөөгч, 25 түргэн тусламжийн баг, нисдэг тэрэг ашигласан байна.
“Аполло” театр 1901 онд дөрвөн давхар бүхий 775 хүний суудалтайгаар баригдаж байжээ. Хоёр хоногийн дараа энэхүү театрт олон улсын залуу дуурийн дуучдын анхдугаар уралдаан болохоор төлөвлөгдөж байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ