Хүний амь хөнөөсөн хурандаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнгөрсөн наймдугаар сарын дундуур Завхан аймгийн Улиастай сумын төвд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал, тус суманд байрлах “Уран байгаль” зочид буудалд хурандаа Д.Буянжаргал гэгч нь өмгөөлөгч асан Б-г эхнэртэйгээ хардсны улмаас амь насыгнь хохироосон байдаг.
Тэгвэл тус хэргийг аймгийн прокурорын газраас хянаж үзээд, яллах дүгнэлт үйлдэж, харъяаллын дагуу Завхан аймаг дахь сум дундын шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Аймгийн прокурорын хурандаа Д.Буянжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ