Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс байршлаа өөрчилжээ
Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг. Тэгвэл тус дүүргийн иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангадаг цагдаагийн 2-р хэлтэс байршлаа өөрчилжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс өнөөдөр Их засаг их сургуулийн баруун хойд талд шинэ байранд орж байгаа бөгөөд шинэ байрны нээлтэд Хууль зүйн яам, ЦЕГ-ын удирдлагууд оролцох юм байна.
Сонирхуулахад, тус хэлтэс өмнө нь ХХЕГ-ын ард Сүлд чуулгын хажууд үйл ажиллагаагаа явуулж байсан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ