Бага ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангийн сурагчид өнөөдөр хичээллээд таван долоо хоног амарна. Харин дунд ангийн сурагчид ирэх нэгдүгээр сарын 4-нөөс гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 11-26-ныг хүртэл тус тус амрахаар болсон юм.
Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээллэхдээ “Сурагчдын өвлийн амралт ийнхүү урьд жилүүдийнхээс уртасч байгаа нь цаг агаар хүйтэрч, ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбоотой. Харин орон нутгийн хүүхдүүдийг цагаан сарын амралтыг нь тааруулан хийхээр болсон. Мөн дараагийн урт хугацааны амралтыг мал төллөх үеэр хийж байгаа” гэж тайлбарласан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ