Цэцийн их суудлын хуралдаан хойшиллоо
Өнөөдөр 09.30 цагт эхлэх ёстой байсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан ирэх сарын 8-нд хүртэл хойшилжээ. Уг хуралдааныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулсан гэнэ.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг өнөөдөр их суудлын хуралдаанаар дахин хянан хэлэлцэхээр товлосон байсан боловч УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гаргасан хүсэлтийн дагуу хуралдаан хойшилжээ.
Энэхүү маргааны гол агуулга нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулах болсон Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг зөрчсөн эсэх тухай асуудал юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ