Ж.Батзандан төрсөн ахдаа хариуцлага тооцуулах гэнэ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн төрсөн ах Ж.Батсүрэнгээ ажлаас нь халахыг хүсчээ. Тэрээр энэ хүсэлтээ ТӨХ-ны даргад албан бичгээр гаргасан байна. Уг албан бичигт “Сүүлийн үед төрийн байгууллага албан тушаалтны хариуцлагагүй үг, үйлдэлтэй холбоотой шүүмж, шүүмжлэл олон иргэдийн зүгээс гарах боллоо. Үүний нэг нь миний төрсөн ах Монгол Солонгосын хамтарсан Монсам Төрийн өмчит компанийн захирал Ж.Батсүрэнтэй холбоотой асуудал юм. Тэрээр АНУ-аас албан хэрэгцээндээ авчирсан таван ширхэг компьютерийнхоо гаалийн татварыг төлөхгүй хэмээн албаны хүмүүстэй маргалдсан байна. Иймд миний ах Ж.Батсүрэнтэй холбоотой асуудлыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүсье” гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ