Илчлэгийн тэнцвэрээ хангаж, эрүүл, гоолиг болцгооё
Хуучин он улиран одож, шинэ оноо угтан авахад хагас сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Цасан ширхэг малгайлан буух үдэш, хамт олонтойгоо амжилт, бүтээлээ дүгнэн баярлах сайхан шүү.
Бүсгүйчүүд л болсон хойно энэ үдэш хамгийн сайхнаараа гоёхыг хүснэ. Тэглээ гээд толгой дээрээ саа зүүж, нүүрээ хүүхэлдэй шиг будалтай биш. Хамгийн чухал нь эрүүл, чийрэг, үзэсгэлэнтэй байх шүү дээ. Илүүдэл жингээ багасгаж, хувцасны цаанаас ч биеийнхээ сайхныг харуулмаар байна.
1
Сүүлийн өдрүүдэд цахим хуудсуудад Шинэ жилийн баяраас урьтаж, хурдан хугацаанд турах тухай зөвлөмжүүд нийтлэгдэх болжээ. Эхний өдөр нь зөвхөн ус уу, дараагийнх нь өдөр юу ч битгий ид гээд л үргэлжлэх зөвлөмжийг эрүүл биш гэдэгтэй хоёр гараа өргөн санал нэгдэе.
1
Эмч, мэргэжилтнүүд болон эрүүл хооллолын тухай зөвлөдөг судлаачид хүн өдөрт авах ёстой илчлэгээ тэнцвэртэй байлгаж чадвал эрүүл, гоо сайхан байна гэж зөвлөдөг. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 2500 ккал илчлэг авах ёстой. Мөн 1.6-2 литр шингэн уух учиртай. Хэрэв жингээ багасгахын хүсэж байгаа бол долоо хоногт дунджаар 500 ккал илчлэг багасгах зарчмаар жингээ хянаж болно. Бас хэт их ус уух нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж, өвчлөл үүсгэх нь бий. Тиймээс өдөр тутмын зохистой хэрэглээ л хамгийн зөв нь. Ингэхийн тулд идэж, ууж байгаа хүнсний бүтээгдэхүүнээсээ авч буй илчлэгээ тооцож, зохицуулах нь оновчтой. Мөн авсан илчилгээ хэрхэн шатаахаа ч тооцно. Өдөрт дунджаар хагас цаг алхаж хөдөлгөөнтэй байж болох юм. Товчоор бол бод, уу, хөдөл гэсэн үг.
1
Жингээ хянаж, удирдах үед эрүүл, тэнцвэртэй хооллолтыг биеийн байнгын хөдөлгөөнтэй хослуулж, хоол хүнсээр авч байгаа илчлэгээ “шатаах” нь нэн чухал. Илчлэгийн хэмжээг багасгах болон шатаах арга хэмжээг хамтад нь авбал бүр ч тодорхой үр дүн гарна. Хоол хүнсээр авч байгаа болон зарцуулж байгаа илчлэгийнхээ тэнцвэрийг хадгалах ойлголтыг мэргэжилтнүүд энергийн тэнцвэр гэдэг. Энергийн тэнцвэр алдагдсан, ялангуяа хэт их илчлэг аваад, хангалтгүй илчлэг зарцуулсан үед жин нэмдэг гэсэн нэгдмэл ойлголт бий. Иймээс ямар ч хоол хүнс идэж, унд уусан ч түүнийхээ илчлэгийг тооцож байх хэрэгтэй.
1
Энэ талаар бид БХХСАХНЭ (Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ийн дотрын дөрөвдүгээр тасгийн эмч Б.Нарантуяагаас тодрууллаа.
1
-Хурдан тураах хоолны дэглэм сахих нь хэр оновчтой вэ?
-Зөв зохистой хооллоно гэдэг нь тухайн хүний өдөр тутмын хэвшил байх ёстой. Түүнийг нэг удаагийн арга хэмжээгээр гэнэт өөрчилж болохгүй. Байнгын дэглэмээ сахивал эрүүл амьдарна. Зөв хооллолтын дагуу бол хүнсний таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг өдөр тутам зохистой хэрэглэх ёстой. Европт пирамид, Монголд “Гэр зөвлөмж” бий. Үр тарианы гаралтай бүтээгдэхүүнийг хоногтоо хамгийн их, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүнийг тэнцүү хэмжээтэй, жимс жимсгэнэ, сүү цагаан идээг түүнээс арай багаар хэрэглэх ёстой. Өөх, сахар, давсыг арай бага хэрэглэх нь зүй. Зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүнийг дагнан хэрэглэж нь зохимжгүй. Бүтээгдэхүүн бүрээ сольж тэнцвэртэй хэрэглэх ёстой.
1
-Шингэнийг зөвхөн усаар орлуулж болох уу?
-Ус орсон бүх төрлийн шингэн зүйлсээс өдөрт 1.6-2 литр хэрэглэх ёстой. Хоолны шингэн ч багтана. Ус, шүүс, ундаа, цай бүгдээс нь хэрэглэж байна. Аль нь ямар хэмжээний давс, чихэр агуулж байгааг мөн хэр их илчлэгээр таны биеийг хангаж байгааг мэдэж байх нь тун чухал.
1
-Монголд бүтээгдэхүүнийхээ илчлэгийн хэмжээг тодорхой мэдээлж, шошгон дээрээ байрлуулдаг уу?
-Манайд ийм зүйл дутагдалтай. Гэхдээ сүүлийн үед зарим байгууллага ийм мэдээлэл бүтээгдэхүүнийхээ шошгонд оруулсан байна. Тэгэхээр тэр мэдээллийг ашиглаад зохистой хэрэглээгээ тохируулж болох юм.
1
Биеийн жингээ хэвийн байлгахын тулд хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээндээ хэрхэн анхаарах вэ?
Биеийн жингээ эрүүл түвшинд байлгахад авч байгаа ба зарцуулж байгаа илчлэгийн хэмжээгээ тэнцвэртэй байлгах нь хамгийн чухал гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгтэй байдаг. Илчлэгээ хянах үед ямар нэгэн хоол, хүнсийг хичнээн хэмжээгээр болон хэр зэрэг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн чухал зүйл байдаг. Энэ нь өдөр тутмын хоол, хүнснийхээ илчлэгийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр, эрүүл байхад шаардлагатай бүх шимт бодисуудаа заавал авч байх нь нэн чухал гэсэн үг юм.
1
Бидний яриа ийн өндөрлөсөн юм. Эмчээс авсан мэдээллээр бол хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр илчлэгийн мэдээлэл байгаа бол түүнийг нь хараад хэрэглээгээ зохицуулж болох юм байна.
1
Зориуд хүнсний дэлгүүр орж, уух зүйл авлаа. Шошгон дээр иймэрхүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа эсэхийг нь тодруулах гэж тэр шүү дээ. “FUZE tea”-г сонгон харлаа. Найрлага: ус, чихэр, нимбэгний хүчил, цайны ханд, амтлагч, цитрат кали гэжээ.
1
Тэжээллэг чанарын хүснэгтэд 100 мл “FUZE tea”-д агуулагдах илчлэг 34ккал, нүүрс ус 8.2 гр, чихэр 8.2 гр, уураг 0 гр, өөх тос 0 гр, натри 1 мг гэжээ.
200 мл буюу 1 аяга “FUZE tea”-г уухад 68 ккал илчлэг буюу илчлэгийн хоногийн хэрэгцээнийхээ (ИХХ) 3 хувийг авчих юм байна.
Тодорхой мэдээлэл байгаа учраас одоо өдөртөө хичнээн хэмжээний ундаа уувал тохиромжтой вэ? гэдэг асуултанд хариулж чадахаар байна. Харин үлдэж буй 97 хувийн илчлэгээ ямар хоол, хүнснээс авч болох талаар мэдүүштэй хэдэн жишээ дурдъя.
1
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/5367?lawid=8568
1
Дашрамд дуулгахад, М-Си-Эс Кока-Кола ХХК Монгол улсад анх удаа өөрийн бүх бүтээгдэхүүнүүдийнхээ шошгон дээр илчлэгийн хоногийн хэрэгцээний талаархи мэдээллийг тусгасан анхны компани аж.
Тэгэхээр өөртөө хайртай, биеийн жингээ хянахыг хүсэж байгаа хэн бүхэн хоол, хүнсээр авах илчлэгээ зохицуулж сурахад л хангалттай юм байна.
1
С.Сэргэлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ