Сайн хүний чимээгүй байдал муу хүний үйлдлээс дутахгүй аюултай

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар зохион байгуулсан “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт өнөөдөр Иргэний танхимд боллоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ:

-Хохирогч гэдэг бол гэр бүлдээ зохицож чадахгүй болоод оргож яваа хүн. Тийм учраас хуулийн зохицуулалтыг амьдралд ойрхон хийж өгөхгүй бол болохгүй. Хохирогчийг аюулд оруулахаас сэргийлж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.  Энэ зохицуулалт манай хуулинд үгүйлэгдэж байна. Дээр нь “Яагаад зодуулсан, хүчиндүүлсэн” гэж бүдүүлэг асуудаг. Ийм асуудлыг зарим улс оронд хориглосон байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулинд  эрх хязгаарлах гэсэн заалт байдаг. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг хохирогч, хуульч нэг ч алга. Эрх хязгаарлах шийдвэр нь иж бүрэн бус. Эрхээ хязгаарлуулсан нэг нөхөр эргээд хохирогч болох нь холгүй, миний эрхийг хязгаарлалаа гээд өс саначихсан гэртээ ирдэг. Энэ бол гажуудал. Эрх хязгаарлах шийдвэр иж бүрэн байж үр дүнгээ өгнө. Гадаад улс оронд үүнийг сайн хэрэглэдэг. Программтай бугуйвч зүүгээд 100 метр хол зайнаас гэр бүлийнхэнтэйгээ харьцахыг шаарддаг. Хэрвээ ойртвол зүүсэн бугуйвч нь дуугараад, дараагийн шийтгэл хүртдэг.  Манайхан насанд хүрээгүй охидыг хүчирхийлдэг байдлыг онцгой анхаарах ёстой. Хүчирхийлэл үйлдсэн этгээд шоронд ороод ялаа эдлээд гараад ирдэг. Тэгвэл бага насны охидыг хүчирхийлсэн этгээдэд заавал бугуйвч зүүлгэх хэрэгтэй. Бага насны охиныг хүчирхийлнэ гэдэг хүний биш араатны авир. Монголын нийгэм хүн хүнээ мэддэг. Бугуйвчтай хүнийг хаана явааг нь мэдрэх систем суулгасан байгаа. Тиймээс тухайн этгээдийг биологийн чадавхи нь дуустал гараас нь салгалгүй байлгах хэрэгтэй. Үүнийг хуулийн дагуу шийдэх нь зөв гэлээ.

Ерөнхийлөгч   хүчирхийллийн эсрэг яаралтай авах зарим арга хэмжээнийхээ талаар ч оролцогчдод санал болгосон. Гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн эмэгтэй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын  тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн юм. Учир нь гэр бүлийн хохирогчдын ихэнх нь охид эмэгтэйчүүд. Тэдэнд эмзэг асуудлууд гардаг. Тиймээс мэргэшсэн эмэгтэйчүүдийн баг чухал болох нь амьдрал дээр нотлогджээ.

Мөн хохирогчдод иж бүрэн туслалцаа үзүүлэх хамгаалах байр хэрэгтэй байгааг анхааруулав. Ийм байр Улаанбаатар хотод тав, 21 аймгийн дөрөвт нь байдаг байна. Олон улсын дундажаар 60 мянган хүнтэй газар хохирогчдод иж бүрэн туслалцаа үзүүлэх хамгаалах байр нэг байх ёстой гэж үздэг байна. Манай улсын хэмжээнд дээрх байр 50 орчим шаардлагатай юм байна, дээрх дундаж үзүүлэлтээр. Харин хөдөө орон нутагт сумын  эмнэлэгт энэ байрыг гаргаж өгөх хэрэгтэй гэж  үздэг юм билээ.

Улсын хэмжээнд салбар хоорондын зохицуулалтын асуудлыг Ерөнхий сайдад харъяалуулахыг илүүд үзэж байна.  Энэ нь нэг багийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болох аж. Гэр бүлийн хохирогчийн судалгаад суманд, хэсэгт гаргаж, таслан зогсоохын төлөө явбал үр дүнтэй болох аж.

Хүчирхийлэлтэй холбоотой  сургалтыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулах нь хүүхдийг эрхээ мэддэг болгож өсгөнө. Бага байхад нь сургаж өгвөл  хүүхэд хохирогч байхаас өөрийгөө хамгаалж чадах аж. “Хайр дурлал доромжлол дунд байдаггүй. Гургалдай шувуу торонд отор дуулдаггүй юм. Гүнж бол цайзан дотор жаргадаггүй юм. Хүчирхийлэгчийг мэдсээр байж дуугарахгүй, ямар нэг үйлдэл хийхгүй, чимээгүй байдал хохирогчийг хамгийн их өвтгөдөг. Сайн хүний чимээгүй байдал муу хүний муу үйлдлээс дутахгүй аюултай. Тиймээс хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдцгээе” гэдгийг   Ерөнхийлөгч онцолж байв.

Уулзалтад Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, эмнэлгүүдийн төлөөлөл, их дээд сургуулиудын сонсогчид болон иргэд оролцлоо.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eegii:
zuv uu zuv tehdee chinii hiih ajil munuu uls orond mani iluu ayultai asuudluud bna daa
2013-12-22
otgoo:
zov sanaa devshuulsen bn demjij bn huchirhiilegchid buguich zuulgeh heregtei ylaa edkeed garch irsench buguivch zuulgeed hyaltan dor bailgah heregtei
2013-12-22
zochin:
zub demjie
2013-12-21
zochin :
buguivch ih zuv sanaa bna. daanch manai surhii hunii erh yaridag nuhduud hudlaa showdaj gai bitgii boloosoi. buguivch buguivch bas dahin buguivch. demjij bna
2013-12-21
zochin:
demjij bna, ali ert iim huuli gargah bsan yum. ene ch ohintoi hun buriin sanaa zovdog asuudal. huchirhiillyn esreg huuli, yalanguya ger buliin huchirhiilel gej yu bolih, uildvel yamar shiitgel nogduulah, yamar hariutslaga huleelgeh zergiig mash todorhoi oruulj heregjilted ni hyanalt sain tavih heregtei. ene bol aav eej hunii yalanguya ohin urtei aav, eej hun buriin setgeliig zovoodog asuudal. ohin mini yamar huntei suuh bol, ter ni yamar hun bh bol g.m
2013-12-21
zocnin :
zow sanaa . mash zow gadaadiin turshlagaas sudalsan bna . herew ayuld ortwol bye hamgaalah enhii arga bol tsonhoo hagalah gej zaadag iimerhyy argaas manai hymyys medej bye hamgaalahad iluudehgyi mon horshyyd neg negnee hyanaj bai ene bol ilyyd durlaj bgaa bish gemt hergees hamgaalj bgaa yum hoeshyyd bye bye hyanaj bhiig gadniihan barag huulcnilosan bdag ,
2013-12-21
bat orshih :
ter nasand hvreegvi hvvhed hvchinddeg ter buzar yumnuudiig bol bvr
2013-12-20
bat orshih :
tur orshij bui tsagt tsaaz baih estoi
2013-12-20
bat orshih :
ene ardchlal neriin dor mongol orond maani es bus yum vneheer gazar avch bna.ene ardchlalaas avhiig ni avaad hayhiig ni hayah heregtei bid nar chini vndesnii es zanshil tvvh soeltoi hvmvvs shvv dee
2013-12-20
batorshih:
nasand hvreegvi hvvhed hvchindsen hvmvvsiig bol tsaazlah heregtei shuud tiim hvmvvst bol hvnii erh vilchlehgvi baih estoi
2013-12-20
зочин:
хэлээд яриад байгаа юмаа амьдрал дээр хэрэгжуулэх хэрэгтэй тэрнээс биш худлаа гое уг хэлээд хэрэгжихгуй бол ярих ч хэрэггуй яриад л байх юм сайжирч байгаа юм алга ард тумэн ядуурч архичингууд ихсэж ,удахгуй хятадын дарлалд орж хятадууд монголд баяжиж эзэн суучихаад байна шуу дээ эрхэм еронхийлогч гуай
2013-12-20
зочин:
хэлээд яриад байгаа юмаа амьдрал дээр хэрэгжуулэх хэрэгтэй тэрнээс биш худлаа гое уг хэлээд хэрэгжихгуй бол ярих ч хэрэггуй яриад л байх юм сайжирч байгаа юм алга ард тумэн ядуурч архичингууд ихсэж ,удахгуй хятадын дарлалд орж хятадууд монголд баяжиж эзэн суучихаад байна шуу дээ эрхэм еронхийлогч гуай
2013-12-20
окол:
энбаяраа сонгоод жаргахгүй яасан юм бэ олонх сонгсон хүнээ муулаад яах вэ
2013-12-20
zzzz:
demjij bn. hezee ch hiihgui baisnaas oroitson ch gsn hiisen ni zov. gehdee oroitoogui ee mal adguusnaas dor humuus yadaj aij ichij amidrah yostoi.
2013-12-20
hmmm:
sain yumiig sainaar l huleej avaach. dandaa l shuumjilj esreg energi tsastruulj yavdag ene mongolchuud.
2013-12-20
hmmm:
sain yumiig sainaar l huleej avaach. dandaa l shuumjilj esreg energi tsastruulj yavdag ene mongolchuud.
2013-12-20
нисдэг жордан:
гэнэт л сэрсэн үү тэгсэн олон эмэгтэй хүчэрхийлэлд өртөөд бурханы оронд одчихож сайхан шоудах сэдэв гараад ирсэн үү
2013-12-20