Эрка сaйн үйлсийн аян эхлүүлжээ

img

Дижитал хамтлагын гишүүн Г.Эрдэнэбилэг буюу Эрка нэгэн хүмүүнлэгийн үйлс эхлүүлжээ. Тэрээр өчигдөр өөрийн фейсбүүк хуудсандаа Энэ охинд тусламаар байна хэмээн “Манай хүүгийн ангид нэг охин байдаг юм. Ээжтэйгээ л амьдардаг ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй болохоор ажилд авах газар олдохгүй тэр бяцхан охин хичээлээ тараад Гандангийн хажуугийн дэлгүүрээс будаа зээлж, аваад Ганданд ирсэн хүмүүст зардаг. Олсон мөнгөөрөө өөртөө болон ээждээ сургуулийнхаа гуанзнаас пирошки авч идэж өдрийг өнгөрөөдөг. Гэрийнх нь хана нь хугархай нар нэвт гэрэлсэн гадаа хэдэн хэмийн хүйтэн байна гэрт нь яг тийм байдаг. Тийм болохоор “Бөмбөгөр” орж дулаацдаг гэнэ. Тэгсэн хэрнээ хөөрхий охин хичээлдээ их хичээдэг сайн хийдэг гэсэн энэ охинд тусалмаар байна” гэж олныг уриалсан пост нийтэлжээ.

бы

Өнөөдөр Эрка охины ангийн багшийн хамт гэрт очиж үзэн, ээжтэй нь болон Гандан орж охинтой ч уулзсан талаар бичсэн байна. Мөн тэрээр энэ охинд туслахын тулд юу хийх талаараа ярилцаж, тусламж дэмжлэг үзүүлэхэд юу шаардлагатай гэдгийг ярилцахын тулд өнөөдөр буюу 2013.12.20-ны өдрийн 19 цагт 96 дугаар сургууль дээр цуглах зар тараажээ. Ээж, охин хоёрт  туслах боломж хэнд ч гэсэн нээлттэй юм байна.

/Жич: 96 дугаар сургууль 3, 4 дүгээр хорооллын "Элбэг" их дэлгүүрийн чанх урд байрладаг/

бы

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haazaa:
vneh.r haramsaltai 76 gishvvniig iim amidral.r amidruulj vzeh yumsan unuudriin uulzalt.s hotsor.loo yaj tuslah bol.n tal.r delgerengvi bich.rei erka.d amjilt hvsie
2013-12-20
turiin b.u.u.s:
iim yum harahar uur hvreh yum iim ih bayalagtai bj 3saya hvn tejeej chadahgui tur zasgiinhniig alaad uwchuud tulamlaad gal deer sharad hayahsan
2013-12-20
aagii:
mongolchuud bid tsuuhun shuu dee yadarsan negendee tusaltsgaya
2013-12-20