Чарльз ханхүү Адельд шагнал гардуулав

img

Дуучин Аделийг дуу хөгжмийн салбарт оруулсан гавьяаг үнэлэн, Ханхүү Чарльз Их Британийн хаант улсын “Рыцарийн бүлгэмийн гишүүн одон”-г Букингемийн ордонд гардуулсан тухай “Daily news” мэдээллээ. Ханхүү Чарльз Аделийн цаашдын уран бүтээлд улам их амжилт хүссэн байна. Адель шагналаа авсны дараа “Ханхүү Чарльзийн гараас ийм том шагнал авна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Адель энэ ёслолын ажиллагаанд загвар зохион бүтээгч Стелла Маккартнигийн урласан, 945 фунтийн үнэтэй цэнхэр өнгийн даашинзаар гоёсон байна. Хумсаа гүн цэнхэр өнгөөр будан, ядам хуруунуудаа улаан мөнгөлөг өнгийн титмээр чимсэн нь содон харагдлаа хэмээн хэвлэлүүд онцолсон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ууууу:
рыцарь гээд орсоор бичсэн бх юм. knight гэх англи үг монголоор баатар цол юм шүү дэ
2013-12-21
neghoyorgurav:
bi ter gutalnii osgiig uruvduud baih yum.
2013-12-20
bbddee:
сэтгүүлч ээ, адель ханхүү бишээ чарльз нь ханхүүшдээ, бичсэн юмаа эргээд нэг уншиж байлдаа кккккк
2013-12-20
temeree:
sain bna adeld bayar hurgej bna
2013-12-20