Уганда улс богино банзал өмсөхийг хориглов
Африкийн Уганда улсын парламентаас охид, эмэгтэйчүүдийг богино банзал өмсөхийг хориглосон хууль баталсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү хуулийн дагуу Угандад өвдөгнөөс дээгүүр татсан охид, эмэгтэйчүүд цагдаад баривчлагдан хуулийн хариуцлага хүлээх аж. Угандагийн эрх баригчид садар самууныг сурталчилахын эсрэг хуулийн хүрээнд богино банзал өмсөхийг хорихоос гадна элдэв янзын үгтэй дуу, видео зэргийг хоригложээ. Угандагийн парламентаас баталсан энэхүү хуульд Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Үүний зэрэгцээ Уганда улс нь ижил хүйстний эсрэг хатуу хуультай бөгөөд зарим тохиолдолд хуулийг зөрчсөн хүнд цаазаар авах ял оноодог аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ