8 хувийн зээл урт хугацаанд хэрэгжих баталгааг гаргалаа
“Монголын ипотекийн корпораци”-ийн "МИК АКТИВ-1" тусгай зориулалтын ХХК өнөөдөр арилжааны банкуудтай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах гэрээг байгууллаа. Уг гэрээг МИК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран ХААН, Хас, Худалдаа хөгжил, Голомт, Капитал зэрэг арилжааны 9 банкны төлөөлөлтэй байгуулсан юм. Ингэснээр өмнө нь өндөр хүүтэй богино хугацаатай байсан зээл үеэ өнгөрөөж, урт хугацаатай бага хүүтэй зээлийн тогтолцоо бий болж байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Энэ үйл явдал Монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийн шинэ үе шат болж байна. Ихэнх оронд энэ тогтолцоо орон сууцны зээлийн баталгаажих хэлбэрээр эхэлдэг. Монголд ч мөн энэ байдлаар эхэлж байна” гэлээ. Монголд “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хууль 2010 онд батлагдсан ч ийнхүү өнөөдөр бодит байдал дээр биеллээ олж буй юм.
d
Орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс энэ оны зургаадугаар сарын 14-нөөс Монголбанк, арилжааны банкууд, “МИК ОССК” ХХК гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд Монголбанк богино хугацаатай санхүүжилтийг арилжааны банкуудад олгож, иргэд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдсэн юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд 12106 өрхөд 8 хувийн хүүтэй зээл шинээр олгосон бол 16923 өрхийн зээлийг 8 хувьд шилжүүлжээ. Дээрх богино хугацаат зээлийн санхүүжилтийг урт хугацаатай болгох эх үүсвэр нь хөрөнгийн зах зээл юм. Уг боломжийг өнөөгийн нөхцөлд шууд бий болгох боломжгүй тул Монголбанк хөрөнгө оруулагчаар оролцож, ийнхүү үнэт цаасжуулах ажлыг эхлүүлж байна. Үүний тулд “МИК ОССК” ХХК нь эхний ээлжинд банкуудын иргэдэд олгосон 8 хувийн хүүтэй 322.9 тэрбум төгрөгийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргах үйл ажиллагааг эхлүүлж байна.
fgvh
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ