Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

img

 

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ онд хөдөлмөр эрхлэлт ямар явцтай байсан талаар мэдээлэл хийж байна. Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хөдөлмөрийн салбарт хийх ажлаа баталж, дөрвөн жилд 150 мянган ажлын байртай болгож, ЖДҮ-ийг дэмжих сангийн эх үүсвэрийг 500 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ. Манай улсын эдийн засгийн  идэвхтэй  хүн 1,76 сая байдаг байна. Харин 1,8 сая хүн ажил эрхэлдэг аж.   Ерөнхий сайд хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлж байна. 150 мянган ажлын байрынхаа 49 мянгыг нь 2013 онд, 2015 онд 54 мянга, 2016 онд 57 мянган ажлын байр бий болгохоор тус тус зорьжээ.

 Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараагаар зөвхөн сөрөг хүчнийхэн асуулт тавьж, хариулт авна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turiin b.u.u.s:
za erunhii saidaa bi tantai uulzah geed chadahgui yuma jijig dunda iim ih munguur demjij bgad bayarlala
2013-12-20