Ж.Батзанданг ах нь тоосонгүй
УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Батсүрэндээ хариуцлага тооцож, ажлаас нь халуулахаар Төрийн өмчийн хороонд хандсан. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглан албан тоот хүргүүлсэн билээ. Түүний ах Монгол Солонгосын хамтарсан “Монсам” Төрийн өмчит компанийн захирал Ж.Батсүрэн нь АНУ-аас албан хэрэгцээндээ авчирсан таван ширхэг компьютерийнхоо гаалийн татварыг төлөхгүй хэмээн албаны хүмүүстэй маргалдсан тухай яриа гарч байсан. Тиймээс ах Ж.Батсүрэнд холбоотой асуудлыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүсчээ.
1
Түүний энэ үйлдэлд зарим хүмүүс сайшаалтай хандаж байгаа ч зарим нь, тэр дундаа ахынх нь найз нар ширүүхэн зэмлэсэн бололтой. Тэрбээр үүнд хариу болгон “Ах надаас илүү ухааны хүн. Тэр бүхнийг ойлгоно. Энэ нь ах бид хоёрын харилцаанд илүү сайн зүйл авчирна. Ах тоохгүй байна. Тэр МоАХ-ын гишүүн болохоор найзууд нь л намайг загнаж байна. Амьдрал баян шүү дээ л гэж би хэллээ” хэмээн жиргэжээ.
1 Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ