Арилжааны долоо хоногийн тойм

img

Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр 75 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 441.6 сая төгрөгөөр, 132.6 мянган ширхэг Засгийн газрын бондыг 13.3 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 13.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. ТОР-20 индекс 20583.83 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 422.84 нэгжээр буюу 2.0%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Баянтээг /19.6%/, Багануур /14.3%/, Могойн гол /11.6%/, Шивээ овоо /8.3%/, Шарын гол /7.7%/, Адуунчулуун /5.8%/, Улаанбаатар ЗБ /5.3%/, Баянгол ЗБ /5.1%/, Женко тур бюро /2.2%/, Говь /2.0%/, Хөх ган /1.0%/, Монгол шилтгээн /1.0%/, Таван толгой /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 75.0 тэрбум төгрөгөөр буюу 3.4%-иар буурч, 2 их наяд 114.7 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Дархан тээвэр /101.1%/, Азиа пасифик пропертис /74.1%/, Хишиг уул /54.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Баялаг налайх /30.5%/, Бөөний худалдаа /26.3%/, Баянтээг /19.6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 75 үнэт цаас арилжигдсанаас 37 үнэт цаасны ханш өсч, 30 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /964.6 мянган ширхэг/, Оллоо /161.5 мянган ширхэг/, УИД /27.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Ремикон /164.9 сая төгрөг/, АПУ /44.8 сая төгрөг/, Таван толгой /28.9 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ