Телевизүүдийн “Алтан шонхор”-ууд тодорлоо
Монголын телевизүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан шонхор” наадмын шилдгүүдийг өчигдөр тодрууллаа. Уг ёслолд улс төр, эдийн засгийн томоохон төлөөлөгчид уригдан оролцсон бөгөөд “Харанга” хамтлагийн дуучин Чулуунбат, дуучин Баярцэцэг, хийлч Дээгий, “Free zone” зэрэг олны танил эрхмүүд ая дуугаа өргөсөн юм. Телевизийн урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах "Алтан шонхор-2013" наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
Телевизийн шилдэг мэдээ- EAGLE телевизийн ‘’Усны үнэ’’ мэдээ, cэтгүүлч М.Төгөлдөр зураглаач М.Ганбаяр
Телевизийн шилдэг төсөл- UBS телевизийн “To be or not to be” төсөл
Телевизийн шилдэг тайзны зураач- EAGLE телевизийн тайзны зураач Л.Баасан-Ёндон
Телевизийн шилдэг графикч- TV5 телевизийн графикч Г.ЭНХЦОЛМОН
Телевизийн шилдэг хөтлөгч-EAGLE телевизийн хөтлөгч Б.ЖАРГАЛМАА
Телевизийн шилдэг сэтгүүлч- TV5 телевизийн сэтгүүлч М.АМАРБАЯР
Телевизийн шилдэг инженер-TV5 телевизийн инженер Б.ОДБАЯР
Телевизийн шилдэг зураглаач- NTV телевизийн зураглаач Х.ӨЛЗИЙБАЯР
Телевизийн шилдэг найруулагч- TV9 телевизийн найруулагч О.СОЁЛТ
Телевизийн шилдэг дуу оруулагч жүжигчин- TV9 телевизийн дуу оруулагч жүжигчин Н.ЯЛАЛТ
Телевизийн шилдэг дууны найруулагч- UBS телевизийн дууны найруулагч Э.ЭРДЭНЭБАЯР
Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг-ЭХ ОРОН телевизийн “СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУНУУД” нэвтрүүлэг
Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг- TV25 телевизийн “ДУЭТ ДУЭЛЬ 2013” нэвтрүүлэг
Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг- БОЛОВСРОЛ телевизийн “БОНГО” хүүхдийн нэвтрүүлэг
Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг- NTV телевизийн “ИХ МАСТЕРЫН ТӨЛӨӨ” нэвтрүүлэг
Телевизийн шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг-EAGLE телевизийн “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэвтрүүлэг
Телевизийн шилдэг нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлэг-БОЛОВСРОЛ телевизийн “ТАВИН САЯЫН УНАЛТ” нэвтрүүлэг
Шилдэг орон нутгийн телевиз- Орхон аймгийн MBS HD телевиз
Телевизийн шонхрууд өндрөөс өндөрт дүүлэх болтугай.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Батмөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ