Цуурагчид цуурга хэрэгтэй

img

 

        Энэ бол жилийн өмнөх нийтлэл бас жилийн өмнөх үйл явдал. 2012.12.21-ний яг энэ өдрийг хүмүүс битүүхэндээ айдастай өнгөрөөсөн. Учир нь орифлеймийн Б.Оюунгэрэл дэлхийн сөнөх тухай ярьж, монголчуудын тархийг хэрхэн угааж болохыг харуулсан. Нэг хэсэг нь тоглоом шоглоом хийж, дургүйцэж байхад нөгөө хэсэг нь лаа шүдэнз, монгол гэр бэлдэж байсныг санаж байгаа байх. Гэр бүлээрээ лагераа зүглэж, тэнд л аврагдах юм шиг бодож байсан. Гэвч өнөөдөр дэлхий эргэдгээрээ эргэж, та бид амьд байна. Харин Б.Оюунгэрэл юу хожсон бол?

ррр  р

       Жамаараа тэнхлэгээ эргэж байсан дэлхий удахгүй сүйрэх нь гэдэг яриа нэг л өдөр амнаас ам дамжин яригдаж, 70 настай ээж аавын минь сэтгэлийг зовоолоо. Үр хүүхэдтэйгээ өдий насалчихаад дэлхийн сүйрлээр энэ хорвоогоос явах нь гэсэн бодол тэднийг зовоосон биз. Хөгшчүүл маань өдий наслахдаа өчнөөн зүйл үзэж, сонссон байж таарна. “Галав юүлэх” гэж сонссон болохоос энэ яваа насанд нь нэг л өглөө нар мандахаа байж, тэнгэр дээрээс нь хөмрөөд ирэх юм гэж хэн санах билээ. Зөвхөн миний ээж аав бус “үнэхээр ч сөнөчих юм болов уу” гэсэн эргэлзээ, айдас цөөнгүй хүмүүст төржээ. Олон нийтийн сэтгэлийг зовоож, айдаст автуулсан хэргийн эзэн нь Орифлеймийн гэгдэх Б.Оюунгэрэл. Энэ хүн эрүүл ухаантай л юм бол дэлхий сөнөх сургаар Орифлеймд элсэгчид нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн нь илүү эрэлт хэрэгцээтэй болно гэж тооцохгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүтэн цаг үргэлжилсэн аймшигт цуурхал түүнд ямар ашигтайг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Түүний энэ үйлдлийг олон нийт янз бүрээр хүлээж авчээ. Шавь нартаа 15 000, бусдад 25 000 төгрөгөөр худалдаалж байгаа Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя номоо зарах, номоороо нэрлэсэн “ертөнцийг танин мэдүүлэх” гэдэг тодотголтой лекцдээ хүмүүсийг татах гэсэн арга хэмээн үзэгсэд цөөнгүй байна. Түүний энэ үйлдлийг ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатар гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Нэг үндэстний цаг тоолол дуусахаар бүхэл орчлон сөнөнө гэдэг хэтэрхий ядмаг логик. Маяагийн соёл бол дэлхийн иргэншлийн өчүүхэн хэсэг. Физик, одон орон судлалын сурах бичгээс хэтрээгүй хүн дэлхийн сүйрлийн тухай амны зоргоор ярихыг мэргэжилтэн таалахгүй.

 лллл

ү Цоорхойг ашигласан цуурхал

          Г.Оюунгэрэлийн энэ үйлдлийг цуурхал төдий зүйл биш гэж хуульч, судлаач Г.Оюунболд хэллээ. Харин шинэ төрлийн гэмт хэрэг гэж тэрбээр онцолсон юм. Хүн худалдаалах, хар тамхи тээвэрлэхийг манайхан шинэ гэмт хэрэг гэж хүлээж авдаг хэрнээ оюун санаанд нөлөөлсөн ийм асуудлыг “цуурхал” гэж үздэг нь дураараа бурагчдыг давраадаг аж. Амныхаа зоргоор хүний тархи угаагчдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо манайд байна уу? Энэ асуултад судлаач маань шууд “байхгүй” гэж хариулсан. Товчхондоо хүмүүсийн сэтгэл санаагаар хэсэг тоглож байгаад ямар ч шийтгэлгүй үлддэг байна. Эрүүгийн хуулийн 144.1-д заасан “Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг барьж болох гэнэ. Гэвч эцэг хуулийн шашнаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтыг зөрчиж гацаанд орох аж. Тэгэхээр нийтийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ард түмнийг цагаан цаас гээд дуртай нэг нь эрээчиж, базаж хаяад байх уу? Судлаач Г.Оюунболдын үзэж буйгаар манайд нийтийн эрх ашгийг хамгаалдаг субьект байдаггүй нь олон нийт хохирох нэг нөхцөл болдог байна. Ард түмнийг хүссэн хүний зугаа болгохгүйн тулд тэднийг хамгаалж үгээ хэлдэг, гомдол гаргадаг субьект байвал олон асуудлаас та биднийг аврах аж. Хэрэв өнөөдөр Монгол Улсад олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг субьект байсан бол Г.Оюунгэрэлийн эсрэг гомдол гаргах бүрэн боломжтой. Үүнээс гадна хамгийн чухал асуудал бол хуулийн  заалт. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд цуурхлын тухай маш тодорхой зааж өгөх ёстой гэж Г.Оюунболд үзэж байна.

       Монгол Улсын Эрүүгийн хуулийн заалтын 80 хувь нь хохирол шаарддаг гэнэ. Тиймээс Г.Оюунгэрэлийн энэ үйлдлээс болж хэн, яаж хохирсон нь тодорхойгүй учир мөн л хариуцлага ярих боломжгүй аж. Иймд цуу тараасан бол шууд гэмт хэрэг гэж үзэх хуулийн заалт зайлшгүй хэрэгтэй байна. АНУ болон бусад орны Эрүүгийн хуульд нийгмийг хамарсан шинжтэй сөрөг мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох тухай заалт байдаг гэнэ. Миний, таны ээж аавыг, ах эгчийг, дүү, хамаатан саданг хамгаалдаг хууль, түүнийг барьж та бидний өмнөөс дуугардаг хүн үнэхээр үгүйлэгдэж байгааг Г.Оюунгэрэлийн явдал хангалттай харууллаа.

лллл

г Мэддэг ч юмгүй, мэддэггүй ч юмгүй ард түмэн

       Эртээ урьдын цагт эсвэл тээр жил гэж эхэлсэн аман ярианд монголчууд хэтэрхий итгэдэг нь энэ удаагийн цуурхалд автах нэг шалтгаан болсон гэж Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг үзэж байна. Тэрбээр монголчуудыг ам дамжсан зүйлийг “үнэн” гэж хүлээж авдаг сэтгэлгээний онцлогтой хүмүүс хэмээн тодотгов. Дээр нь сонссон зүйлээ хэтэрхий дэврүүнээр хүлээж авч, боддог хийсвэр сэтгэлгээ нь ч цуурхалд итгэж, сэтгэл санаагаа зовооход хүргэдэг аж. Цунами болж байхад япончууд маш тайван байхад энд байгаа монголчууд сандралдаж, үр хүүхэд, ах дүүгээ дуудаж байсныг бид бэлхнээ санаж байгаа. Зөвхөн энэ сэтгэлгээний онцлогоос хамаараад зогсохгүй мэдээлэл муутай, дээр нь авсан мэдээлэлдээ шүүлтүүргүй ханддаг нь цуурхлын золиос болоход хүргэдэг хэмээн сэтгэл судлаач тайлбарлалаа. Дэлхий сөнөх гэж байгаа учраас хичээлдээ явахгүй гэсэн оюутнууд, ажлаа хүчээ дайчлахгүй байгаа хүмүүс, тэр өдрийн нислэгээ хойшлуулсан хүн гээд нийгмийн хэсэг бүлэг нь цуурхалд хэт автсаныг тэрбээр тоочсон юм. Авсан мэдээллээ нягтлаагүй болох нь янз бүрийн зан үйлээр илэрдэг гэнэ. Хүмүүстэй муухай харьцахаас эхлээд амьдрах зорилгогүй болох тохиолдол ч гардаг байна.

рррр

ш

Хар мэдээний хаялга

       Дэлхийн төгсгөлийг шашин ёрлодог. Өөрийгөө болон хүрээлэн байгаа орчноо мөнх бусын мөн чанартай юм гэдгийг олж мэдсэн хүний логик гаргалгааны үр нь ийнхүү шашин болгонд тусгалаа олжээ. Энэ өдрүүдэд христийн сүмүүд ихэд идэвхжив. Манай сүмд очвол дэлхий сөнөсөн ч аврагдана гэж ухуулж яваа номлогчтой итгэгчийн дүрээр уулзсан юм. Зүгээр л сүмийнх нь орчмоор яв гэсэн танилынхаа үгийг дагаж, Баянзүрх дүүрэгт байрлах “Дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн “Бурханы сүм” рүү дөхөж явтал хоёр бүсгүй ахимаг насны эмэгтэйд нэг зүйлийг их л чимэнгүй тайлбарлаж байгаа нь миний олз ойрхон байгааг илтгэв. Сонирхож байгаа царай гаргаад өнгөртөл араас дуудаж, “Сонирхож байгаа бол хамт сонсч болно шүү” гэж ёстой л маажуулаар газар загатнууллаа. Ингээд би сөнөх дэлхийгээс аврагдах замаа олох “Бурханы сүм” рүү орлоо. Библид бичсэнээр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэж, баптист хүртэх нь аврагдах нэг арга гэнэ. Энэ баярыг тэмдэглэснээр бүх муу муухай зүйл дээгүүр өнгөрөх ёстой аж. Цаг тооллоор бол энэ оны дөрөвдүгээр сард дээгүүр өнгөрөх баяр өнгөрчихсөн аж. Нэгэнт баяраас нь хоцорчихсон хойно баптист хүртэж болохгүй юу гэвэл бас үгүй гэнэ. Хоёр, гурван хичээлийн дараа баптист хүртэж, бурханы хүү болох журамтай юм байна.

      Энэ сүмд явдаг хүн бүхэн баптист хүртсэн гэж Цэндээ, Амгалан-Энх хоёр надад тайлбарлав. Тэгэхээр дэлхий сөнөлөө гэхэд гэж асуултаа дуусгаж амжаагүй байтал бидэнд айдас байхгүй гэж тэд хариулсан юм. Харин дэлхийн төгсгөлийн талаар Библид цаг хугацаа огтхон ч заагаагүй байдаг гэнэ. Зөвхөн газар хөдлөлт, гал түймэр, үндэстэн хоорондын дайн зэрэг шинж тэмдгийг заажээ. Тиймээс дэлхийтэй хамт сөнөхгүй үлдэх гарц нь баптист хүртэх. Тэр нь ч тун хялбархан. Ганц хоёр хичээлд суугаад талх идэж, дарс уугаад л болох гэнэ. Тэд зарим нэг сүм хийд шиг мөнгө нэхэж, орогнох байр, хоол хүнс базаана гэсэнгүй. Зөвхөн баптист хүртэж, бурханы охин болохыг надаас хичээнгүйлэн хүссэнээр бидний уулзалт төгссөн юм. Дэлхий сөнөхөд дэлхий дээр амьд үлдэнэ гэдэг дэндүү тэнэг ухааныг нь одоо болтол ойлгоогүй л явна.

ооооо

о

Завь нь живсэн ч эзэн нь үхэхгүй 

     Энэ өдрүүдэд Мон-Лаагийн бүтээгдэхүүний борлуулалт 10-15 хувиар нэмэгдсэн байна. Харин бид “Нарантуул” зах орж, дэлхий сөнөхөөс аврагдах бас нэг арга гэгдсэн монгол гэрийн арилжааг сонирхсон юм. Таван ханатай гэрийн мод 750 000-1.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дөрвөн ханатынх бол 600 төгрөгөөс эхэлж байгаа аж. “Гэрийн модны үнэ өнгөрсөн жилийнхээс багагүй нэмэгдэж дээ” гэж мэддэг царайлтал зарим худалдагч, “Гайгүй ээ” гэж байхад нөгөө нэг нь шал, эсгий үнэд орсон болохоор жаахан нэмэгдсэн гэж байлаа. “Гэр авах гэж байна уу?” гэж сонирхонгуй харах худалдагчид хандан, “Би ч гэсэн аврагдмаар л байна” гээд, “Дэлхий сөнөх нь гээд хүмүүс гэр аваад байгаа гэл үү?” гэж асуув. “Монгол гэр л үлдэнэ гээд байрныхан гэр их авч байгаа. Бас Солонгос, гадаад орнуудаас 10 мянган гэрийн захиалга ирсэн. Үйлдвэрлэгчдээс 10 мянган гэр гарахгүй ээ” гэсэн хариултыг худалдагч Хуягаа хайнга “чулуудав”.

      Өдөрт 2-3 мод зардаг гэнэ. “Өнгөрсөн жилийнхээс хамаагүй их шүү” гэх нь их сэтгэл хангалуун харагдсан. Энэ мэтээр хэд хэдэн гэр зарагчтай яриа өрүүлснийхээ эцэст дунд зэргийн модтой таван ханат, давхар бүрээс шалтайгаа 1.8 сая төгрөгт босно гэдгийг мэдэж авлаа. Монгол гэртээ сууж байгаад дэлхийн сүйрлийг өнгөрөөчихөөд цаашдаа аятайхан амьдаръя гэвэл 2.9 сая төгрөг шаардлагатай аж. Гэхдээ сууж явсан завь нь захгүй далайд живэхэд дээр сууж яваа нөхөр монгол тоорцог толгой дээрээ тавилаа гээд аврагдах болов уу гэдэг бодол одоо ч салаагүй хэвээрээ.

 ллллл

о Хар хэлтийн амны бэлгэ

     Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг улигт үгийн ханш энэ өдрүүдэд харин ч овоо өслөө. Орифлеймын гэгддэг Г.Оюунгэрэлээс хэдэн зүйл асуух гэсэн боловч “Танай сэтгүүлийг үзэж харж, судалж байж болно” гэсэн юм. Шашны сектийн хэмжээнд хүрсэн сүлжээний наймаа эрхлэгч дагалдагч нартаа юугаа цуурах түүний хэрэг. Харин ийм зүйлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж суугаа мэргэжил нэгтнүүд минь ядаж “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдгийг санаж яваач. Зурагтын дэлгэцээр дүүрсэн цуурагчид ухаан дутаж болно, харин бид олон нийтийн өмнө хариуцлага хүлээдгийн хувьд тэдэнд цуурга болох учиртай. Гүнээ мэхийн гуйя.

ллл 

В.Батцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
khuuli gargaj iim asuudliig taslan zogsookh kheregtei
2013-12-23
ul itgegch:
sarandavaa gej udur shunugui mungu yarij mungu muruudsun humuusyn tarhiig ugaasan avgai neg bnaa.odoo hanaj tsaddaggui yum bh daa ter avgai ..uuruu bayajaad nuguu shutegch nar ni hoosrood l bh yum daa ter avgai ter humuusyn munguur bayjaad bgaagaa mungutei zuv haritsanyh geed l tenegteh yum
2013-12-23
иргэн:
тэр тэнэг оюунгэрэлд хариуцлага тооцвол таарна. арай л хэтэрхий цуурч мөнгөний төлөө ард түмнээр тоглоод. дуугүй л тэр хулхи будагаа зарна биз.
2013-12-23
irgen:
ene hund buruu bhgui. oyunii homsdoltoi hewlel medeeleliihen taraaj terend ni itegsen mangar humuusiin hohi
2013-12-23
bold:
logiktei sain bichsen bna. usa- d l lav delhii sonoh gj ter ued hen ch yariagui sanagdaj bna.
2013-12-23
bagi:
bid bieme hairlan hundlej oilgoj baival...
2013-12-23
irgen:
mongolchuud shashind heterhii taarhia ugaalgasnii hor gai nom unshdaguin gai er n nom unshihaa bn shuu dee heterhii shasjind tolgoigoo meduulsen ard tumen bolj ba daa yum l bol gandan ene terd ochij heden tsaasaa bariad guichne bolj butej baigaa yum neg ch alga ard tumen ulam l yaduuraad ba guilgachin arhichid ih bolj ba daaaaaaaaaaaaa
2013-12-22
kkkk:
hariuslaga too smooch, hereg huuchrahgui gedeg biz dee.
2013-12-22
gggg:
ххзх-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
2013-12-22
в.батцэцэг:
больё оо оо
2013-12-22
zocin:
uhaan munhag ,mungunii tylyy ui cz hiiheesee buchaa baisan sybdag medrel muutai iiml teneg ulsuudaar um jyriulaad bicyyleed tegeed itrgeed baidagni byr sonin,naadyyl cn mungu olhiin tyld uicz hiihees bycahgyi szar hadnii danstai baihaar awgai baigaa bizdee,uin hatad,harah caraini l us gyilgesen nydtei bityy hawantai ubctei hynii l demiirel um biczyy
2013-12-22
zocin:
uhaan munhag ,mungunii tylyy ui cz hiiheesee buchaa baisan sybdag medrel muutai iiml teneg ulsuudaar um jyriulaad bicyyleed tegeed itrgeed baidagni byr sonin,naadyyl cn mungu olhiin tyld uicz hiihees bycahgyi szar hadnii danstai baihaar awgai baigaa bizdee,uin hatad,harah caraini l us gyilgesen nydtei bityy hawantai ubctei hynii l demiirel um biczyy
2013-12-22
гонгоржав:
ямар сайхан жинхэнэ монгол царай вэ? одооны охид гурил цагаан царайтай гунхсан шувтан биетэй болсон. энэ чинь харин монголын их хатадын хойд дүр гэмээр өргөн сайхан шанаатай, өтгөн хар хөмсөгтэй жинхэнэ сайхан бүсгүй байна даа. их хатадыйн нэгний бүрэлбаа мөн байх аа.
2013-12-22
mongol hunii setgel:
ene btugai yumaa l manargadag tovarish shuu geed l orhichino dundaasaa shahdaggui tegeed nuguuduul ni dahiad l ih hurald garnaa geed l soliorood yavj bdag regeed l za yahav huurhii geed l gargadag mongol hunii stgel ee gj
2013-12-22
xaxa :
oyungerel chini ih yhaantai duu mini. asar tom biznesee hiiih gd bidnii oyun sanaand test hiij uzej bga ni ter yu gevel tovchdoo hamgiin muu baraag hamgiin unduruur zarhad dagaldah teneguud ni hed bna gdgiig amarhan yum bishuu laanii borluulaltiin medeenees tedgeer teneguudiinhee toog harchih yum bishuuu
2013-12-22
zocnin :
naad asuudal tegeed ondorson shyy dee naad hyn cnin anhaaruulaa l biz er ni delhii tsag agaariin dulaaral solir unaad l ewgyi bgaa biz dee. yumiig 2 taltai oilgo naad hyn cnin bas amidrah erhtei tsanaa sanaa ni zowj noirtoi noirgyi honoj bgaa shyy dee. bas tegeed ger byliin gishyyd ni cn bgaa negniigee adgiin muuhaigaar helj bh hereggyi
2013-12-22
zocnin :
itgene yy bna uu ter hynii herg biz dee . oorsdoo eldew yumand itgesneeree buruutai yum bishyy
2013-12-22
кккк:
ий ий мангас
2013-12-21
mgll:
yahaw dee kkk tuhain yedee hugjiltei huurhun l yum yaritsgaadag baisan sh dee. bi law baraan niigmiig jaahan ch gesen oor baidald oruulj humuusiig amidraliin toloo, amid uldehiin tolooh orsoldoond oruulj tolgoi tarhiig ni baga ch gesen ajilluulj ogson gawiyatai gej oyungerel, namiraa, bat-otgon, sarandawaa terguutei humuust talarhaj yawdag sh dee. bolohgui ni yu baigaam be? tuhain yedee saihan l baisan sanagdaj baina kkkk
2013-12-21
tv 8:
тв-8 телевиз ийм юмнуудыг их сурталчилдаг юм.
2013-12-21
энхээ:
ганц оюунгэрэл ч бишээ сарандаваа, батотгон намир ч билүү тамир ч билүү нэг эмэгтэй гээд олон хүн цуурсан даа. гол цуурагчид бол яах аргагүй оюунгэрэл батотгон сарандаваа нар л баййсан даа.
2013-12-21
chemeg:
ene teneg avgaig shiitgeh tsagni boloogui yu.uhej dald ormor
2013-12-21
zochin:
bur neg hunii muud durtai ulairsan hereenuud shig guagaltsgaah um. bolj uz . delhii niiteerei shahuu tsuursan yagaad gants ouyngerel gej. terend itgeed ger beldsen gevel teren shig hudlaa um bailgui.
2013-12-21
......:
энэ оюунгэрэл авгайг шийтгэх хэрэгтэй
2013-12-21
luuvirchid:
ene olon sulamnuudaas hol yvaa. oyungerel .sarandavaa. u*e ,nugee ineregte avgai. erni buunuud lam nar uzmerch zurhaich bariach. geed orchin ueiin munge huusen emch nar . bugd luuvirchid.
2013-12-21
zochin:
avaart orood tarhnii gemtel avsan avgai um gesen
2013-12-21
irgen :
yun hoino uhaardin ugasal sn lekts tawidag hvmvvs sn burdag shdee
2013-12-21
иргэн:
хүмүүс хүссэнээ л ярьдаг байх. янз бүрийн хүн оршиж байдаг. тэглээ гээд даган хуйларч итгэдэг бид л тэнэг шүү дээ. энэ эмэгтэйг одоо зүгээр орхи л доо. өөрсдөө л бантаа биз дээ. тоохгүй орхисон бол ингэж сүржигнэх ч үгүй шүү дээ.
2013-12-21
saraa:
oriflemiig mongoloos oor gazar heregledeg yumuu
2013-12-21
yes...:
yxer mongolchuudiin unuudriin unen nuur zarai...eruul uxaan jiriin xemjeendee baisan 80-d ond ene avgai shig maxan tolgoinuud ter xuduu sum bag xavizaagaa l baisan biz
2013-12-21
мөнгө:
сарандаваа гэж эргэж буцсан ойлгогдохгүй яриатай хүн бас байна аа 3 жилийн өмнө байхаа хэтэвчиндээ мөнгөө толгойг нь доош харуулж хийвэл мөнгө эзэндээ тогтдог гээд л тэрийг нь авгай хүүхнүүд дуурайж сүйд болов доо тэгсэн одоо юу гэнэв мөнгөө толгойг нь дээш харуулж хийх ёстой гэж авч байна ш дээ энэ авгай аль билээ тв-ын хүүрнээс салахаа байлаа зайлуулаач бас болоогүй шинжлэх ухааны доовтор гэсэн гуншинтай
2013-12-21
ganaa:
тэнэг хүүхэн шүүдээ
2013-12-21
шударга ёс:
хөөрхөн хүүхэн шүү. галигаагийн баярсайханы галзуу ганц нууц амраг
2013-12-21
hunnu:
odoo ter zun bilig ch biluu balai yum gargadgaa bolildoo...durtai yum bol huviaraa ger orondoo bichleg michlegiin uzdeg yum bgaa biz!!!
2013-12-21
sarandavaa:
odoo ter srandavaa gej neg yum mungunii dallaga ch geh shig olon tumnig huuran munhruulj baihad tur zasag duugai l baigaad baij boloh uu ter arag hemjee ene teriig ni taslan zogsooh heregtei shuudee
2013-12-21
çî÷èí:
×àë÷èõààñ ººð ÷àäàõ þìã¿é íýã çîëáèí áààãèé äýëõèé ñºíºõ íü ãýæ àéãààä õºâñãºëä öààòíû óðöàíä î÷èæ òîëãîé õîðãîäñîí øèâøèãòýé ò¿¿õ áèé.òýð ò¿¿õèéí ýçýí íü ìàíàé àðä ò¿ìýí òºðèéí òýðã¿¿íýý áîëãîñîí ýëáýãäîðæ ãýã÷ íîâøèéí õîã.äàëàéä îíãîö æèâýõ áîëîõîä îíãîöíû àõìàä õàìãèéí ñ¿¿ëä îíãîöîî îðõèäîã ¸ñ ç¿éí õóóëüòàé.ãýòýë ìàíü íºõºð ººðèéã íü ñîíãîñîí õàðàíõóé ìóíõàã àðä ò¿ìíýý õàÿàä, àìèà áîäîîä çîëáèð÷ ÿâñàí ãýæ áàéãàà.òààðñàí ÷ àðä ò¿ìýí, òààðñàí ÷ òºðèéí òýðã¿¿í áîë...
2013-12-21
boldoo:
ene xarax tsarainii bolxi bydyyleg *tai bandaashkatai l yabdag abgai bgaa daa xarax tsarainii zabaan shinjiin baliar abgai...
2013-12-21
зочин:
энэ одоо юу бичээд байна. олон юм яриад худлаа юм бичээд оюунгэрэл гэж энэ эмэгтэй олон монголчуудад буян муу нь сайнаасаа хамаагүй юм мэдхгүй байж чалчиж гэнэ. яас юман дээрээ тэр үед өчнөөн юм энэ тэнд болсон та нар хүн муу хэлж байхаар монголоо худалдаад өдрөөс өдөрт юм идэж ард ядууруулж байгаа хүмүүстээ хангд наан бүх юм өсөөд урд хужаа нар монгол руу вагон вагонаар орж ирж байна. ард түмний татвар идэж газар нутаг худалалдаж идсэн хүмүүсрүү дайрайчээ. ядарсан түмэнд тус болох гэсэн оюунлаг эмэгтэй рүү юунд дайраад байгаан бэ. нүдээ нээгээч. ард олон ядуурч байна. байр өсөөд хаданд гарч байна. наад эмэгтэй чинь улсад маш их татвар төлдөг гэтэл татварын мөнгийг идэгчид их байна тэднийг олооч.
2013-12-21
batchaa:
naad huuhenee shalgaa sain shalga
2013-12-21
гийчин:
энэ матар шиг авгай одоо амьд юм уу
2013-12-21
battsetseg:
elbegdorj gej tarxi ugaadag iljig bna.2o jil xudlaa *laa.
2013-12-21
ym unsh tegbel ene zergiin abgaid yu gej itgeh be:
tarhinii turaald l bid denduu orsiim bishuu
2013-12-21
zochin:
neg ikh ach kholbogdoltoi yum shig odoo ene tukhai bichiji ,yariad yakh ni we . ataach jutuuch ,kheruul amand durtai . khonzognogch mongol zangyn ilrel baina daa. yamarch ach kholbogdol alga
2013-12-21
zochin :
jiliin umnu gej bichsen baina chi uuruu ene avgain hamaatan uu shorond oroh estoi hun de
2013-12-21
зочин:
энэ бол жилийн өмнөх нийтлэл бас жилийн өмнөх үйл явдал гээд эхлэл хэсэг нь тайлбарлачихсан байгаам биш үү
2013-12-21
батцэцэг гуайд:
жилийн өмнө ингэж бичихгүй яасын ? одоо нээх худлаа ганцаараа ухаантай байсан юм шиг худлаа жүжиглээд ичээч өөрөө тэр үед сөнөчихвий гээд л амь гарах аргаа судлаад явсан юм биш үү
2013-12-21
зочин:
худал юм бичиж олонд тараадаг гэвэл хамгийн том гар бол тэрбиш биш үү. үхэх өдөр ч гэх шиг, үс засуулж болохгүй ч гэх шиг.
2013-12-21