Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Зарим дипломат төлөөлөгчийн газрын орон тооны хязгаар, цалин тогтоох, нэгжийг батлах тухай, Байнгын төлөөлөгч томилох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх, санал дүгнэлтийн тухай зэрэг 12 асуудал хэлэлцэнэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын дүнгийн тухай, Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай, Ядуурлыг бууруулахад нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тухай гурван асуудалтай танилцах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ