“Бэрэн Майнинг” ХК Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж эхэлжээ
Санхүүгийн зохицуулах хорооны 12 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор “Мерикс” ХХК-ийг нээлттэй ХК болгон өөрчлөн зохион байгуулжээ. Үүнтэй холбогдуулан тус компаниас гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 65.005,000 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн байна.
Мөн “Бэрэн Майнинг” ХК одоогийн 250 мян.тн-ын төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 500 мян.тн болгож, үүнээс 300 мян.тн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар болжээ. Иймд Монголын хөрөнгийн зах зээл дээр компанийнхаа нийт хувьцааны 30 хувь буюу 522,243,996 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож эхэлжээ. Тус компани нь анх 2006 онд “Бэрэн Групп” ХХК-ийн охин компани болон байгуулагдаж, Монголын хар төмөрлөгийн салбарт үйл ажиллагаа явуулж байжээ. Үнэт цаас гаргагч нь Архангай аймагт орших 4 ордыг зэрэг эзэмшдэг бөгөөд ордуудын нийлбэр нөөц нь 84.6 сая.тн юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ