ДЦС-II нүүрсний нэг сарын нөөцтэй байна
ДЦС-II компани нийт 184 вагон буюу 10870 тн нүүрс авч, 12758 тн нүүрс түлж, 21296 тн нүүрсний үлдэгдэлтэй байгаа нь нэг сарын нөөц аж. Багануурын уурхайн нүүрсний дундаж илчлэг 3500-3700 ккал/кг байгаа нь мазут хэмнэх шалтгаан болж байгаа бөгөөд энэ сард төлөвлөснөөс 7 тн мазут хэмнэжээ. Харин цахилгаан эрчим хүчний төлөвлөгөөний биелэлт 101.2 хувиар, дулааны эрчим хүчний түгээлтийн төлөвлөгөөний биелэлт 82.4 хувиар биелүүлэн амжилттай ажиллажээ.
Одоогийн байдлаар тус станц 3 зуух 3 машины горимтой, цахилгааны дундаж ачаалал 17 мвт/ц, 730 тн/ц сүлжээний усны зарцуулалттай, 43 Гкал/ц дулааны дундаж ачаалалтай ажиллаж байгаа аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ