Харангийн Лхагваа төрсөн өдрөөрөө хүүтэй боллоо
Өнөөдөр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн 47 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1966 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлж байжээ. Харин энэ өдөр түүнд давхар баяр тохиожээ.
1
Тодруулбал, Харангын Лхагвасүрэнгийн гэргий өнөөдөр өглөө нярайлж, түүнд хүү төрүүлж өгсөн байна. Монголын рок попын энэ цагийн шилдэг дуучин Х.Лхагваа өөрийн фэйж хуудаснаа “За, Төрсөн өдөрт минь хүү төрүүлж бэлэг барьсан хайрт ханьдаа маш их баярлалаа. Төрсөн өдрөөр минь төрсөн хүүдээ баярлалаа. Хос баярыг минь хуваалцсан түмэн олондоо асар их баярлалаа. Мөнх хөх тэнгэртээ баярлалаа. Хурай хурай...” гэж бичсэн байна.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ