Деннис Родман дасгалжуулагч боллоо

img

Удахгүй Хойд Солонгост олон улсын тэмцээн болохтой холбогдуулан шигшээ багийн тамирчдыг Родман дасгалжуулж эхэлсэн байна. Деннис Родман Пхеньянд зодог тайлсан 12 ахмад сагсан бөмбөгчинтэй хамтдаа очжээ. Тэрбээр “Тэдний туршлага маш их. Яг л далай шиг. Хойд Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багийг дэлхийд үнэлүүлэхэд энэ хэдэн хөвгүүн туслах болно” гэжээ.

1

“ВВС” агентлагин үзэж буйгаар Жан Сон Текийг цаазаар аваад долоо хонож байхад алдартай одыг ийнхүү угтан авсан нь Ким Чен Ун байр сууриа бататгаж байгаа илрэл мөн гэжээ. Мөн зарим нь нөлөө бүхий улстөрчийг цаазаар авсан нь Хойд Солонгост улс төрийн тогтворгүй байдал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Родманы айлчлалаар тайлбарлах болжээ. Алдарт сагсанбөмбөгчин Пхеньянд ирсэн даруйдаа “Ассошэйтэд Пресс”-т өгсөн ярилцлагадаа “Тус улсын улс төрийн байдал огтхон ч хамаагүй. Би энд тамирчин хүний хувиар ирсэн тул Хойд Солонгосын ард түмэн, эрх баригчид гээд бүх хүнд нээлттэй хандах учиртай” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ