Адам Ливайн нууцхан хуримлажээ

img

“Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Ливайн өчигдөр “The Voice” шууд  нэвтрүүлгийн үеэр хуримаа хийсэн хэмээн ам алджээ. Тэрбээр 2012 оноос эхлэн  “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Бехати Принслотой үерхэх болсон. Тэр хоёр долоо хоногийн өмнө Италийн нийслэл Ром хотод гэр бүлийнхээ хүрээнд нууцхан хуримласан гэжээ.

1

Саяхан “People” сэтгүүл манай гарагийн хамгийн тачаангуй залуугаар Адам Ливайныг тодруулснаас хойш түүний хувийн амьдралыг хүмүүс сонирхох болсон юм. Дуучин залуу хамгийн тачаангуй залуугаар тодорсны дараа тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Грэммигийн шагналыг авахыг бүх уран бүтээлч хүсдэгтэй адил ийм шагнал хүртсэндээ туйлын таатай байна” гэжээ. Харин түүний хүүхнүүдийн харцыг булаасан төрхөө ийм сайн хадгалж чаддагийнх нь нууц иог, бясалгал хийдэгтэй нь холбоотой хэмээн тайлбарласан аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ