Өмнөд Солонгост сануулга өглөө
2013-12-22

Хойд Солонгосын удирдлага Сөүлд факс илгээжээ. Хойд Солонгосын тал  ямар ч үед  урьдчилан сануулга хийлгүйгээр “өршөөлгүй цохилтыг” Өмнөд Солонгост өгнө гэж сануулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

1

Хойд Солонгосын өмнөх удирдагч нас барсан арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Сөүлд болсон жагсаалын хариуг “Пхеньян” ийнхүү барьсан гэжээ. Мэдээнд дурьдсанаар Ким Чен Ун болон Хойд Солонгосын удирдагч нарын мануухайг жагсагчид шатаасан байна. Тэрхүү жагсаалын үеэр Хойд Солонгосын өдөөн хатгалтад хатуу хариу өгнө гэдгийг мэдэгджээ. Одоо Хойд Солонгосын арми хэвийн дэглэмд байгаа учраас зовох зүйлгүй гэж өмнөдийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлэв. Хоёр Солонгосын хооронд утсан холбоо ба цахим холбоогүй учраас факс л тэднийг холбож байгаа гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hghghghghg:
харин тийн алнаа гээд л худлаа эхнэрээрээ араасаа барьчаад орилоод байдаг залуу шиг л.
2013-12-23
mongol:
chadaxgvi baij ix soliorox yumdaa
2013-12-23