Мишель Обама: Би улс төрийг сонирхдог

img

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн “Ladies’ Home Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тэргүүн хатагтайгаар хоёр удаа сонгогдож байсан юм.

1

-Та 49 настай мөртлөө яг л 30 гарч байгаа мэт сайхан харагдаж байна?

-Залуухан харагддагаа мэддэг л дээ, тэгэхдээ ийм залуухан харагддагаа мэдсэндээ баяртай байна. /Инээв/.

1

-Цагаан ордонд зул сарын амьсгал орсон харагдаж байна. Сүүлийн үед юу хийж байна даа?

-Тиймээ, сүүлийн үед Цагаан ордонд баярын уур амьсгал орж, албан ёсоор АНУ даяар зул сарын модын гэрлийг асаасан. Энэ сар гарсанаас хойш 100 гаруй хүүхэд ирж, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэднийг улс орныхоо талаар маш өндөр сэтгэгдэлтэй байгаад баяртай байна. Миний хувьд "Өглөөний мэнд, америкчуудаа" радио ток шоунд оролцлоо.

1

-Удахгүй “Дэлхийн нөлөө бүхий-100 эмэгтэй”-ийн жагсаалт нийтлэгдэх болно. Таны бодлоор энэ удаагийн жагсаалтыг хэн тэргүүлэх бол?

-Би эргэлзэж байна. Магадгүй энэ удаа надад боломж олдохгүй байж мэднэ. Гэхдээ би жагсаалтад дээгүүр бичигдэж нэр хүнд хөөхийг хүсэхгүй байна. “Форбес” сэтгүүлийнхэн тухайн ондоо ямар зүйл хийснээр нь шалгаруулдаг шударга системтэй. Иймээс би тав, бүр 10 дугаар байрт жагсаж мэднэ. Яагаад ч юм бэ энэ байрууд надад арай илүү боломжтой юм шиг санагдаад байгаа.

1

-Та өнгөрсөн удаагийн шилдэг 100-г тэргүүлэхдээ итгэлтэй байсан уу. Опра, Хиллари, Ангела Меркелийг тэргүүлэх байх гэж таамаглаж байв уу?

-Тийм ээ. Хиллари Клинтон энэ жагсаалтыг тэргүүлэх магадлалтай юм шиг санагдсан. Гэхдээ би тэргүүлчихсэн. Ангела Меркел бол дэлхийд нөлөөтэй эмэгтэй гэж боддог. Опра Уинфрэй ч гэсэн адилхан. Харин Лэди Гага жагсаалтын долоодугаарт бичигдсэн. Энэ нь хэн бүхнийг алмайруулсан болов уу. Түүний нэр хүнд сүүлийн үед маш их өсч байгаа. Бүтээлүүд нь ч гэсэн амжилт дагуулж байна.

1

-Та Лэди Гагатай уулзаж байсан уу?

-Бид Вашингтонд хоёр ч удаа уулзаж байсан. Тэр надад цомгийнхоо дээжээс бэлэглэсэн нь гайхалтай. Лэди Гага бол шилдэг нь. Тэр үргэлж биднийг сонин содон зүйлсээр гайхшруулж байдаг. Мөн тэр Гайтигийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулж их хэмжээний мөнгө хандивласан нь Лэди Гага ямар эмэгтэй болохыг гэрчилдэг. Түүний гаж этгээд стайль хүртэл надад таалагддаг. Манай охид түүнийг хайрлаж биширдэг юм. Том охин минь Ледитэй одоо хүртэл уулзахыг хүсдэг. Даанч тэр хоёр уулзах боломж олдохгүй байгаад жоохон харамсдаг. Чадвал энэ ондоо багтаан түүнийг Цагаан ордонд урих бодолтой байна.

1

-Та түүнээс ямар бэлэг авахыг хүсч байна?

-Бэлэг биш зүгээр л нэг асуулт асуухыг хүсч байна. Би Гагаас яаж ийм өндөр гутал дээр төвөггүйхэн шиг алхдаг талаар асуухыг хүсч байна. Тэр гутлынхаа талаар сонирхолтой зүйл ярина гэдэгт итгэлтэй байна.

1

-Ингэхэд таныг Хиллари Клинтоны замнал хүлээж байна гэж яригдах боллоо. Хэрэв тийм бол Барак Обама тушаалаа өгсний дараа та Ардчилсан намаас сенатад нэр дэвших үү?

-Энэ бол төсөөлөл. Улс төр миний хувьд маш хүнд ажил гэж ойлгодог. Энэ асуудал тийм ч сайхан санаа биш. Улс төрд орохын тулд маш их зүйлд суралцсан байх ёстой. Яг Хиллари Клинтон шиг. Би улс төрийг сонирхдог. Гэхдээ хэрэгцээтэй асуудалд үзэл бодлоо илэрхийлдэг АНУ-ын бусад иргэнтэй адилхан. Харин Ардчилсан нам хэзээ нэгэн цагт намайг сенатад дэвшүүлбэл татгалзахгүй шүү. Саналыг маш сайхнаар хүлээн авах болно.

1

-АНУ-ын ямар асуудалд илүү зовинож байна?

-Улс төр болон удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо тун тааруу гэж би боддог. Эмэгтэйчүүд нийгэмд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Мөн тэдний эрх хаана ч зөрчигдөхгүй байх нь чухал. АНУ ч гэлтгүй дэлхийн бусад улсын эмэгтэйчүүдийн царайнд үргэлж инээмсэглэл тодорч байгаасай.

1

-Б.Обама уурлахдаа ямар ааш гаргадаг вэ?

-Бид гэрлээд удаагүй байхдаа олон удаа хэрэлдэж байсан. Энэ бүхэнд бид өөрсдөөсөө шалтгаалсан тохиолдолд хариу буулт хийдэг. Энэ бол гэр бүлийг батжуулахад хамгийн чухал асуудал. Харин тэр уурлахаараа дуугүй болчихдог. Энэ нь зарим асуудлыг намжаах сайн талтай. Түүнийг уурласан үед сайхан кофегоор дайлахад ааш нь тэр дороо өөрчлөгддөг. Нэг үгээр хэлэхэд, тэр минь одоо хүртэл хүүхэд шиг нэгэн шүү дээ.  Улс төр бол амаргүй ажил шүү дээ. Обама бухимдалтай байгаагаа гэр бүлдээ илэрхийлэхээс эмээдэг. Яагаад гэвэл түүний бодлоор гэр бүл, улс төрөөс ангид байх ёстой. Бухимдалтай ирэхийг нь би сайн анзаардаг. Цагаан ордонд үйлчлэгчид олон байдаг ч өөрийнхөө хоолоор гэр бүлээ дайлна гэдэг эмэгтэй хүний эрхэм үүрэг.

1

-Обама сонгуульд ялалт байгуулсан тухай мэдээ та хоёрын хамгийн аз жаргалтай мөч үү?

-АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч болно гэдэг маш ховор аз. Үүнтэй дүйцэхүйц зүйлс олон байдаг. 1992 оны аравдугаар сард гэрлэчихээд маш их аз жаргалтай байсан. Мөн 1998 онд Малиаг мэндлэхэд бид эцэг эх болсон нь амьдралын маань хамгийн чухал мөчүүдийн нэг.

1

-Обаматай гэрлэхдээ эргэлзэж байсан уу. Мөн түүнийг ерөнхийлөгч болох талаар төсөөлж байв уу?

-Тухайн үед би бусдаас өөр амьдрах талаар бодож байгаагүй. Бид ажлаа хийж, заримдаа кино үзэж, хүүхэд төрүүлж, эцэг эх болох талаар л бодож байсан. Харин гэрлэх тухайд эмэгтэй хүн бүр энэ тохиолдолд эргэлздэг шүү дээ. Би ч гэсэн адилхан. Магадгүй түүнтэй амьдрах нь зовлон бэрхшээл дүүрэн байх болов уу гэж цөөнгүй удаа бодсон. Эцэстээ энэ бүхнийг давахын тулд гэрлэж байгаагаа ойлгосон. Хайр дурлал хамгийн хүчтэй нь. Бид кино үзэж байгаад танилцсан. Дараа нь тэр намайг кофегоор дайлахад түүний харц бусдаас өөр болохыг би ойлгосон. Энэ бол хайр байсан. Би түүний нүднээс ямар их хайр байгааг олж харсан азтай эмэгтэй. Миний чанасан кофег Обама уух дуртай. Бид танилцаад удаагүй байхад би түүнийг өөрийн чанасан кофегоор хэд хэдэн удаа дайлсан. Тэр миний кофены амтыг үргэлж шилдэг нь гэж хэлдэг.

1

-Ерөнхийлөгчийн рейтинг унаж байгаа нь таны санааг зовоож байгаа байх?

-Тийм ээ. Гэхдээ хүмүүс сайн мэдэхгүй байна. Бид өнгөрсөн дөрвөн жилд ямар амжилт ололтод хүрснийг. Тиймээс энэ сонгуулийн кампаниар бид чухам юунд хүрсэн бэ гэдгийг хүмүүст ойлгуулж мэдүүлэх хэрэгтэй байгаа юм.

1

-АНУ-ын тэргүүн хатагтай болж байхдаа энэ их нэр хүндийг хэрхэн төсөөлж байв?

-Мэдээж миний төсөөлснөөр байгаагүй заримдаа нөхрийгөө сенатч байх үеийг санадаг байсан. Тэр үед надад ийм их үүрэг хариуцлага ирдэггүй байлаа. Би охидтойгоо хүссэн үедээ дэлгүүрээр хэсч, худалдаж авахгүй хувцсаа хүртэл чөлөөтэй өмсөж үздэг байсан. Харин тэргүүн хатагтай болсноор энэ байдал эрс өөрчлөгдсөн. Гадуур хамгаалалттай автомашинаар явж, үргэлж төгс харагдах ёстой болсон. Гэхдээ тэргүүн хатагтайн нэр хүндийг хэзээ ч унагаагүй гэж боддог.

1

-Та хоёр охиддоо урьд нь гаргаж байсан цагаа хангалттай зориулж байгаа юу. Тэдний хувьд эцэг, эх нь өндөр албан тушаалд очсон нь ямар нэгэн дарамт учруулсан болов уу?

-Малиа шилжилтийн насандаа явж байгаа болохоор гэнэтийн зүйл түүнд амаргүй байсан болов уу. Тэр надад заримдаа ерөнхийлөгчийн том охин байх нь хэцүү гэж ярьж байсан. Гэхдээ тэр асуудлыг маш олон талаас ойлгож, аавынхаа нэр хүндэд сэв суулгахаар зүйл хийхгүй гэдгийг сайн мэдэрсэн. Харин Наташагийн хувьд бүх зүйлд түүнд таалагдаж байгаа. Бид охиддоо урьдынх шиг цаг зарцуулахгүй байгаатай Обама санал нийлдэг. Тэр амралтынхаа зарим өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг.

1

-Обама хэзээ хамгийн сүүлд уйлав?

-Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Манделиаг өөд болоход тэр уйлсан. Би боддог юм аа. Тэр минь сард нэг удаа заавал уйлдаг. Түүнийгээ уйлахаар өөрийн эрхгүй уйлж л орхидог.

1

-Дахиад хүүхэдтэй хэзээ болох уу?

-Нас минь хэдийнээ явжээ. Харин эмээ болоход л тохирсон насан дээрээ иржээ. /Инээв/.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hkgl:
bu* deer ldee gehdee muu muu olon ulsiin politok ni msh muu
2013-12-22
uag daa oboma ineegeed zurgaa avahuulad suuj bsan bizdee :
shal hudlaa oboma muu eronhiilogch
2013-12-22
oyunlag :
ta chadna, gaihaltai oyunlag emegtei
2013-12-22
mundag :
aguu uls turch bolooroi
2013-12-22