УИХ-ын дарга харшийн сүлд модны наадамд оролцов

img

Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн 35 жилийн ой энэ  онд тохиож байгаа. Ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн нэг болох Харшийн сүлд модны наадамд УИХ-ын дарга З.Энхболд оролцов. Хүүхэд багачуудад зориулсан харшийн сүлд модны наадмыг тус төв жил бүр маш сонирхолтой хийж, олон зуун хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. “Шидэт толины гайхамшиг ба шинэ бүхний эрэлд” нэртэй энэ жилийн наадмын тоглолт Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн болон нийслэлийн авьяаслаг хүүхдүүд, Монгол цирк, Монголын хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллежийн уран бүтээлч нийт 90 гаруй хүүхдийн дуу бүжиг, жүжигчилсэн үзүүлбэрүүдээр бүтжээ.

1

Олон улсын хүүхдийн Найрамдал төв “Шидэт толины гайхамшиг ба шинэ бүхний эрэлд” харшийн сүлд модны наадмын тоглолтоо 12 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд өдөр бүр тоглож, 5000 гаруй хүүхдүүдэд сонирхуулахаар ажиллаж байгаа аж. Харшийн сүлд модны наадамд хүрэлцэн ирсэн хүүхдүүд өглөө тус төвд ирмэгцээ л өртөөчилсөн аяллаар хөгжилтэй чаргаар бартаат замаар аялан Сантагийн гэрт зочилж, хамтдаа нууц түлхүүрийг тайлж, хурд хүчээ сорихын дээр амьтдын ертөнц, нисдэг таваг, урлахуй, IQ ухаанаа хөгжүүлье, бүжицгээе, эх орон өртөөнүүд дээр бас саатан наадацгаах юм байна. Дараа нь баярын зоогоо барьж, хүүхдийн гүрэнт улс дахь мөрөөдлийн шинэ жилийн харшийн сүлд модны наадамдаа оролцож, бэлгээ гардан авна.

1

Тоглолтын үеэр хүүхдүүд УИХ-ын даргын гараас бэлэг гардан авсан онцгой өдөр байлаа. УИХ-ын дарга З.Энхболд хүүхдүүдэд хандан, тэдэнтэй хамт байж, хүүхэд насандаа эргэн очсон мэт хөөр баяртай байгаагаа хэлээд шинэ жилийн баярын мэнд хүргэн, сурлагын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
urilga haanaas abah be
2013-12-23