Залуу дипломатчид Хятадад айлчилж байна
Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын 10 залуу дипломатч энэ сарын 18-23-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчдийг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Луо Жаохуй хүлээн авч уулзжээ.
1
Айлчлалын үеэр Монголын залуу дипломатчид Хятадын эртний түүхт хот болох Юньнань мужийн Дали хотод зочилсон байна. Ирэх онд БНХАУ-ын 10 залуу дипломатч манай улсад айлчлах аж.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ