Аялал жуучлалынхан ажлаа тайлагнав

img

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын санд 2013 онд  нэг тэрбум төгрөг хуваарилагджээ. Харин тэд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд санхүүгийн тайлан болох аялал жуулчлалын санд хуваарилагдсан хөрөнгийг ямар арга хэмжээнд хэрхэн, яаж зарцуулсанаа тайлагнасан “Аялал жуулчлалын сангийн тайлан 2013“ сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

1

Уг нээлттэй санхүүгийн зарцуулалтын тайлан үзэсгэлэнд аялал жуулчлалын сангаас дэмжлэг авсан  43 байгууллага оролцов. Үзэсгэлэнгийн үеэр санал хүсэлтийн дэвтэр аялуулж, уг хөрөнгө оруулалт хэр зөв зүйтэй зүйлд зарцуулагдсан талаарх сэтгэгдэлээ бичих бөгөөд энэ нь цаашид ямар арга хэмжээнд түлхүү хөрөнгө оруулалт хийхэд түлхэц өгөх юм байна. Мөн энэ үеэр соёлын өвөө өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж буй ардын авъяастнуудаа шагнаж урамшуулжээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ