Женнифер Лопес, Энтони нарыг хулгайд хардав
Нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопес болон түүний экс нөхөр Марк Энтони нарыг оюуны өмчийн хулгайд сэрдэн шүүхэд дуудсан тухай “Hollywood star “сонин мэдээллээ. Жон Жэйкобс хэмээх испани гаралтай продюссер Нью-Йорк хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, дуучдыг “Q’Viva”, “The Chosen” шоуныхаа санааг түүнээс хулгайлсан хэмээн буруутгажээ. Жон Жэйкобс “Латин Америкийн хоёр нэртэй дуучныг нэгтгэж, дараа нь тэд ирээдүйн томоохон одыг хайх аялалдаа гарах санааг анх гаргасанаа учирлажээ. Тус нэвтрүүлэг Испанид гарахаас хоёр сарын өмнө эх зохиол нь хулгайлагдсан гэнэ. Харин 2012 оноос эхлэн Женнифер Лопес, Энтони нар хулгайлагдсан зохиолтой яг адилхан нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн нь хулгайд сэрдэгдэх шалтгаан болсон” мэдэгдсэн байна.
1
Жэйкобс тэднээс 25 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг шаардаж байгаа аж. Женнифер Лопес “Би хэзээ ч хүний оюуны бүтээлийг хулгайлж байсангүй. Харин нэг цаг үед адилхан санаатай нэвтрүүлэг гарахыг үгүйсгэхгүй шүү дээ” гэж хариу мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ