Ясны чөмөг шилжүүлэн суулгах шинэ технологи нэвтрүүлнэ
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээ ямар түвшинд хийгдэж байгаа болон тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор Эрхтэн шилжүүлэн суулгах багуудын тайланг сонсох арга хэмжээг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс зохион байгуулжээ. Тус хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Анагаах ухааны орчин үеийн ололтын оргил нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ юм. Тухайн улс орны анагаах ухааны хөгжлийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа эсэхээр нь дүгнэдэг. Монгол Улс анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийн бусад улстай эн зэрэгцэн явж буйн нэг жишээ нь элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэж, ясны чөмөг шилжүүлэн суулгах шинэ технологи нэвтрэхэд бэлэн болоод байна” гэлээ.
1
Эрхтэн шилжүүлэн суулгах төв нь үе мөч, холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, оношлох, эмийн болон мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх зорилготойгоор 2011 онд нээгдсэн байна. Байгуулагдсан цагаасаа хойш 2 мэс засалч, 2 ревматологи эмчийн бүрэлдэхүүнтэйгээр УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын болон Зүрх судасны тасгуудыг түшиглэн улсын хэмжээнд үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулж иржээ. 2008 оноос хойш одоог хүртэл УНТЭ-ийн мэс заслын тасагт өвдөг, түнхний үенд хиймэл үе суулгах /ХҮСМЗ/ мэс заслыг тогтмол хийж байгаа ба дунджаар 7 хоногт 3-4 удаа, сард 16-20, жилд 200 орчим мэс засал хийдэг байна. Одоогоор 450 гаран хүнд 700 орчим дээрх мэс заслыг амжилттай хийсэн аж.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ