Сурагчдын амралт эхэллээ
ЕБС-ийн бага ангийнхан ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл дөрвөн долоо хоног амарна. Харин дунд ангийнхан ирэх оны нэгдүгээр сарын дөрөвнөөс, ахлах ангийнхан ирэх оны нэгдүгээр сарын 11-нээс тус тус амрах юм. Сурагчдын амралт нийслэл, хөдөө орон нутагт харилцан адилгүй байгаа юм.
1
Хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчдыг бага, дунд, ахлах ангиас нь шалтгаалан Цагаан сарын болон мал төллөх үеэр амраахаар төлөвлөсөн байна. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд бага ангийнхан ирэх сарын 11-нээс дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 25-аас хоёр долоо хоног, ахлах ангийнхан ирэх сарын нэгнээс хоёрдугаар сарын есний хооронд амрах ажээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ