Адрина Лима бол жинхэнэ сахиусан тэнгэр

img

Дэлхийн шилдэг “Vogue”, “National star” сэтгүүлүүд алдарт “Victoria’s Secret”-ийн 100 гаруй сахиусан тэнгэрээс 33 настай Адрина Лимаг энэ цаг үеийн жинхэнэ сахиусан тэнгэрээр онцолжээ. Хоёр сэтгүүлийн редакци түүний инээмсэглэл болон муурын алхалт нь бусад сахиусан тэнгэрүүдээс ялгаж байгааг онцолсон юм.

1

Адрина Лима 2005 оноос эхлэн “Victoria’s Secret”-ийн гэрээт моделиор ажиллаж байгаад 2008 оноос эхлэн үндсэн сахиусан тэнгэрээр ажиллах болжээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “Victoria’s Secret”-ийн тайзан дээр сахиусан тэнгэрийн далавчтайгаар 200 удаа алхсан ойн баяраа тэмдэглэхээр болжээ.

1

1

“Vogue” сэтгүүлээс тодруулдаг “Энэ цаг үеийн хамгийн сайхан бүсгүй”-гээр Адрина 2010 оноос дарааллан гурван удаа сонгогдож байсан юм. Харин энэ жилийн хувьд тэрбээр энхний 10 байрт багтаж чадаагүй юм. “Vogue” сэтгүүл 2013 оны хамгийн сайхан бүсгүйгээр Их Британы гүнгийн ахайтан Кейт Миддилтоныг тодруулсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

trшэ:
хүнтэй сууж хүүхэд гаргаад муухай болчихсон. үсээ гоё сэнсдээд хөвсийлгөдөг байсан чинь одоо өөрт нь зохиогүй тас хар өнгөөр үсээ будаад, байдгаар нь шалчийлгаад ... таалагдахгүй байна. хуучны адриана лима-г үгүйлж байна.
2013-12-23
2345:
адрина биш ээ, адриана
2013-12-23
ганаа:
ёстой гоё хүүхэн шүү хөөрхөн гоё оо гоё
2013-12-22