Мах цэвэрлэх цехтэй болно
ШШГЕГ-ын харьяа “Газар ивээл” УТҮГ-т “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтанд ороход бэлэн болжээ. Дээрх цехийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн “Газар ивээл” УТҮГ-т хариуцуулан 15 сая төгрөгийн дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэн байгуулсан байна. Зах зээлээс худалдан авдаг хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүнийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлэх юм байна.
1
Тус цех нь өдөрт 0.8-1 тонн хүртэл савлагаатай мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, эхний ээлжинд туршилтийн зорилгоор хотын бүсийн хорих ангиудыг хангахаар төлөвлөжээ. Ирэх онд ялтны хүнсний гурил, будааг нээлттэй тендер шалгаруулалтаар худалдан авалт хийхээр төлөвлөөд байгаа аж.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ