Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 23-28, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ