Мурсиг шоронгоос оргосон хэргээр шүүнэ
Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг 2011 онд шоронгоос оргосон хэргээр дахин шүүх болсон гэж “ВВС” агентлаг онцоллоо. Нийслэл Каир хотын мөрдөн байцаалтын шүүх дээр энэ тухай мэдэгдэж Мухаммед Мурситай хамт 135 хүнийг шүүхэд дуудсан байна. Шүүхийн үзэж буйгаар Мурсигаар удирдуулсан тэднийг шоронгоос оргосон мөн хоригдлуудын болон цэргийнхний амийг хөнөөсөн хэрэгт давхар буруутгаж байгаа аж.
1
Өнгөрсөн лхагва гарагт Мурси ба “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 34 лидерт терроризм, тагнуулын хэргээр ял сонсгосон юм. Египетийн эрх баригчид Мурсийг ард иргэдийг хүчирхийлэлд уриалсан, 2012 оны Ерөнхийлөгчийн ордны дэргэд болсон жагсаалын үеэр 80 гаруй жагсагч амь үрэгдсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ