Босогчид нефть олборлох газруудыг бүслэв
Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч асан Риек Мачарын мэдэгдсэнээр тус улсын нефть олборлолтын ихэнхийг хангадаг Юнити мужийг босогчид эзэлжээ. Мачар нь гурван сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн юм. Энэ сарын 16-нд Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Киир түүнийг төрийн эргэлт хийх гэж оролдсон хэрэгт буруутгасан билээ. Энэхүү шийдвэрийн дараа нийслэл Жуба хотод мөргөлдөөн болж, 500 гаруй хүн амиа алдсан юм.
1
Ерөнхийлөгч Салва Киир эмх замбараагүй байдлыг Мачар болон түүний хийсэн хэрэг гэж үзсэнээ төв телевизээр мэдэгдсэн байна. Мэдэгдлийн дараа 20 мянга гаруй босогч нефть олборлох 1000 гаруй газрыг бүсэлсэн гэжээ. Тэдний шаардаж байгаа зүйл бол Мачарыг суллаж эрх мэдлийг нь буцаан өгөхийг шаардаж байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ үйл явдалтай холбогдуулан Өмнөд Суданы удирдагчдыг улс төрийн хэлэлцээр хийхийг уриалжээ. Тус улсын тусгаар тогтнолд аюул заналхийлэл учирч болзошгүй хэмээн онцолжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ