Чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш товложээ

img

УИХ-ын чуулганы хуралдааны энэ долоо хоногийн төлөвлөгөө гарсан байна. Маргааш Хуульзүй, Эдийн засаг, Төсөв, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тус тус хуралдахаар төлөвлөжээ. Байнгын хороодын хуралдаанаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэх, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын  төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм .

Харин маргааш  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлогдсон байна. Нэгдсэн хуралдаанаар  хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын завсарлага авснаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд хойшилсон. Тиймээс энэ долоо хоногт УИХ нэлээд ачаалалтай ажиллах бололтой. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх 20 гаруй хуулийн төслийн урт жагсаалт хөвөрч харагдана.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ