Оны онцлох үйл явдлууд
Шинэхэн Пап ажилдаа орлоо
2013 оны гуравдугаар сарын 13. Ромын Католик шашны 2013 оны түүхэнд хоёр гайхалтай үйл явдал тохиожээ. Тус шашны сүүлийн 600 жилийн түүхэнд анх удаа Пап лам XVI Бенедикт огцорч одоогийн Пап лам Францис буюу Аргентины их хамбатан Хоржэ Бергоглио залгамжлагчаар нь тодорсон юм. Тэрбээр Латин Америкаас тодорсон хамгийн анхны Пап лам болсон билээ. Папын ажлаа хүлээн авснаас хоёр долоо хоногийн дараа Бразил улсад анхныхаа айлчлалыг хийсэн юм.
6
Хятадын шинэ дарга Си Жинпин
2013 оны гуравдугаар сарын 14. БНХАУ-ын дээд удирдлагын нэгэн үе халаагаа өгч, ирэх 10 жилд тус улсыг жолоодох шинэ үе албан ёсоор томилогдлоо. Бээжин хотноо Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурал өндөрлөж, улс орноо 2023 он хүртэл удирдах тав дахь үеийн удирдагчдаа батламжлав. БНХАУ-ын даргаар Си Жинпин, дэд даргаар Ли Юаньчао, Хятадын Парламентын даргаар Жан Дэцян нар томилогджээ.
6
Бостоны халдлага
2013 оны дөрөвдүгээр сарын 18. Бостоны марафон гүйлтийн үеэр халдлага гарав. Уг халдлагын улмаас гурван хүн амиа алдаж 260 гаруй хүн шархаджээ. Энэ хэргийн сэжигтнээр 26 настай Тамерлан Царнаев, 19 настай Жохар Царнаев нарыг баривчилсан юм.
6
АНУ иргэдийнхээ яриаг чагнадгаа хүлээн зөвшөөрөв
2013 оны зургадугаар сарын 10. АНУ-ын экс тагнуулч Эдвард Сноудан 60 сая иргэний эрх зөрчигдөж байгааг нийтэд дэлгэв. Түүний дэлгэсэн нууц бол иргэдийнхээ яриаг чагнаж, нууц мэдээлэлд нь хянан турших үйл ажиллагааг сүүлийн 15 жилийн турш байнга явуулж байсныг баримттайгаар ил болгосон юм. Энэ сарын 19-ний өдөр АНУ-ын тагнуулын албаны дарга Кейт Александр албан ёсоор анх удаагаа мэдээлэл хийжээ. Тэрбээр “Бид иргэдийнхээ яриаг чагнаж байснаа үгүйсгэхгүй” хэмээн хэлснээр Сноудан баатар боллоо.
6
Мөнхийн удирдагч гэж байдаггүй
2013 оны долдугаар сарын 4. Энэ өдөр Египетийн армийн зүгээс Ерөнхийлөгч Мухаммед Мурсид нэг өдрийн дотор өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух боломж олгосон. Гэвч эцсийн мөчид Ерөнхийлөгч Мурси телевизээр албан тушаалаасаа буухгүй гэж мэдэгдэл хийжээ. “Сүүлийн хором үлдлээ”. Мурси армийн удирдлагуудын урдаас “Дунд хуруу” гаргав. Энэ явдлын дараа Каир хотын төв, өмнө, хойд гээд бүх газарт бослого гарч Мурсиг төрийн шоронд хорьж, эмх замбараагүй байдал Египетийг бүрхсэн юм.
6
Ханхүү төрөв
2013 оны долдугаар сарын 22. Британийн хаан ширээг залгамжлагч, Кэмбрижийн гүн, ханхүү Уильямын гэргий Кейт Мидллтон Лондоны Сейнт Мэри эмнэлэгт амаржиж хааны ширээг угсаа залгамжлах гурав дахь үеийн ханхүүг төрүүлсэн юм. Хааны гэр бүлийн шинэ гишүүнийг Жорж Александр Луи хэмээн нэрлэжээ.
6
Иргэний дайн, химийн зэвсгийн хоршил
2013 оны наймдугаар сарын 21. 2011 оноос эхлэн үргэлжиж байгаа Сирийн иргэний дайн. Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших Айн Тармад химийн зэвсэг хэрэглэж 1429 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарлаа. Энэ явдлаас болж НҮБ Сирийн химийн зэвсгийг хураах, устгах санаачлага гарган олон улс тохиролцоонд хүрсэн юм. НҮБ-ын Химийн зэвсгийг хориглох байгууллага цаг алдалгүй ажилласныг өндрөөр үнэлж 2013 оны Нобелийн энх тайвны шагналаар шагнуулсан билээ.
6
XXI зууны хар тахал
2013 оны аравдугаар сарын 8. Ази тивд орших Филиппин оронд аймшигт явдал тохиолдов. Филлипины зүүн хэсгээр шуурсан “Хаян” хар салхины уршгаар 14 хоногийн дотор 10 мянга гаруй хүн хорвоог орхисон юм. Энэхүү хар салхийг “XXI зууны хар тахал” хэмээн нэрлэсэн юм.
6
Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Малала
2013 оны аравдугаар сарын 10. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч, өсвөр насны идэвхтэн Юсафзай Малала охин Европын парламентаас олгодог хүний эрхийн төлөө Сахаровын нэрэмжит шагналыг хүртсэн юм. Малала охин охидын эрхийг хамгаалахыг зорьдогийнхоо улмаас Талибуудын халдлагад өртөж, толгойдоо буудуулсан ч амьд гарч чадсан цогтой тэмцэгч юм. Одоо 16 настай Малала охин энэ шагналыг хүртсэн хамгийн залуу хүн болж түүхэнд нэрээ бичүүлжээ.
6
Тайланд, Украинд жагсаал боллоо
Европ тив
2013 оны арваннэгдүгээр сарын 24. Украины “Стан” шоронд хоригдож байгаа Юлия Тимошенког гадаадад эмчлүүлэхээс татгалзсан, Европын холбоотой байгуулах гэрээг хойшлуулсан зэрэг асуудлаас болж нийслэл Киев хотод 100 мянга гаруй иргэн эсэргүүцлийн жагсаал хийлээ. Киев хотын цагдаагийн дарга “Тус жагсаал 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон “Улбар шар хувьсгал”-аас хойшхи хамгийн том эсэргүүцлийн жагсаал болсон” гэж онцолжээ.
Ази тив
2013 оны арваннэгдүгээр сарын 27. Тайландын Засгийн газрын байрны гадаа 1000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болов: Бангкок хотноо эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ерөнхий сайд Иингланк Шинаватраг огцрохыг шаардаж, өндөг шидэцгээжээ. Тэд “Ерөнхий сайд эрх мэдлийг хэт өөртөө төвлөрүүлж, өршөөлийн хуулийг улстөрчдийн эрх ашигт нийцүүлэх гэж оролдож байна” гэж үзэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалын үеэр дөрвөн хүн амиа алдсан.
7
Нельсон Мандела таалал төгсөв
2013 оны аравхоёрдугаар сарын 5. Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела 95 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 27 жилийн турш шоронд хоригдож, төрийн тэргүүнээр сонгогдож байсан, эрх чөлөөний дууч, тууштай тэмцэгч чанараараа домог болсон нэгэн байв. Зан чанар, үзэл баримтлалдаа тууштай үнэнч явснаараа Мандела дэлхий нийтэд хүний эрхийн дууч хэмээн алдаршсан юм Апертейдийн дэглэмийн эсрэг тэмцлийн бэлгэдэл болсон Манделаг төрсөн тосгонд нь хөдөөлүүлсэн.
7
Хойд Солонгост яг юу болоод байна
2013 оны арванхоёрдугаар сарын 13. 17. 19. Ким Чен Ун хүргэн ахыгаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авилга өгсөн, авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан мөн төрийн эргэлт хийхээр санаархсан гэх үндэслэлээр цаазаар авсан юм. Энэхүү айшигт өдрөөс хэдхэн хоногийн дараа буюу /12. 17/ нь Ким Ир Сэний таалал төгссөн өдөр тохиолоо. Харин Жан Сон Текийг эхнэр Ким Гён Хэ тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоогүй юм. Өмнөд Солонгосын тагнуулын албанаас түүнийг ч бас амь үрэгдсэн байх магадлалтай гэжээ. Мөн 17-ний өдрийн 14.00 цагт Ким Чен Ун ард түмэндээ хандан мэдэгдэл хийв. Тэрбээр “Дэлхий биднээс дахин айж эхлэх болно” гэж хэлсэн нь энэ оны сүүлчээр дахин пуужин хөөргөж магадгүй гэх сэрдлэг төрүүлэв. Энэ сарын 19-нд Ким Чен Уны дотны найз гэгдэх Деннис Родман гурав дахь удаагаа Пхеньянд буув. Түүнийг Хойд Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсоныг батлав.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ