Бодлын хулгайч “Гоо марал” хүртлээ
Анх 1996 онд Б.Мягмар, Ц.Мөнхтөр нар бүх урлагийн шилдгийг тодруулах “Гоо марал” шагнал, хүндэтгэлийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байжээ.
Түүнээс хойших зургаа дахь удаагийн “Гоо марал”-ын эздийг тодруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр УДЭТ-т боллоо. Сүүлийн гурван жилийн турш бүтээгдсэн урлагийн шилдэг бүтээлүүдийг 12 номинациар өрсөлдүүлж , шилдгийн шилдгийг тодрууллаа. Бүх урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо Марал”-ын эзэн болсон бүтээлийг хүргэж байна.
о
1.Жүжгийн урлагийн шилдэг: УДЭТ-ийн бүтээл “Кихот ноён” сонгодог жүжиг
2. Дууны урлагийн шилдэг: ДБЭТ-ийн “Кармина Бурана” дуурь
3. Бүжгийн урлагийн шилдэг: ҮДБЭЧ-ийн “ Монголын их хатад” бүжгэн туульс
4. Дүрслэх урлагийн шилдэг: Зураач Жалхаажавын Мөнхцэцэг “ SOS” дуу авиатай зөөлөн баримал үзэсгэлэн
5. Утга зохиолын шилдэг: Дамдины Жамьян “ Чингис хаан” зөн билгийн роман
6. Дэлгэцийн урлагийн шилдэг: “ Висдом фильм” кино продакшн “Бодлын хулгайч” уран сайхны кино
7. Радиогийн шилдэг: МҮОНР-ийн “ Монгол хэлний хичээл” радио реалити шоу
8. Телевизийн шилдэг: “НERO энтертайнмэнт” студийн “ Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг
9. Хөгжмийн урлагийн шилдэг: Хишигтогтохын Мөнх-Ертөнц “Төгөлдөр хуур найрал хөгжмийн 2-р концерт”
10. Монголын урлагийг дэлхий дахинд сурталчилсан учир: “Домог” хамтлаг
11. Циркийн шилдэг: Монголын циркийн хөгжлийн сан
12. Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсний учир: “Блэк Бокс” лаборатори театрын “Дэлхийн сонгодог жүжгийн эмхэтгэл”
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ